- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.8 дахь заалт нэмсүгэй:
"4.1.8."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."
2 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
