A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"6.8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 6.4-т заасан баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй."

2 дугаар зүйл.Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР