- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 107
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын виз олгох журам"-ын 7.1, 7.2, 7.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/"7.1.Энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын визийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 2.1.7-2.1.8, 2.2-2.9-д заасан ангиллын визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахимаар олгож болно."
2/"7.2.Цахимаар виз мэдүүлэгч нь цээж зураг болон энэ журмын 5.3, 5.4-т заасан холбогдох баримт бичгийг системд оруулна."
3/"7.3.Энэ журмын 2.9.2, 2.9.3, 2.9.4, 2.9.6-д заасан ангиллын цахим визийн мэдүүлгийг 2 хүртэл хоногийн дотор хянан шийдвэрлэнэ."
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
