- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 112
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын "Нэг.Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл" хэсгийн 9 дэх заалтын "Сонгуулийн ерөнхий хороо" гэсний дараа "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж нэмсүгэй.
2.Мөн хэсгийн 2.2 дахь дэд заалт, 2.3, 2.5 дахь дэд заалтын "Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох нэгж" гэснийг тус тус хассугай.
3.Эдийн засаг, хөгжлийн яамны байрны хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг батлагдсан төсөв, орон тоондоо багтаан шийдвэрлэхийг Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл)-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
