- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 03 дугаар
сарын 06-ны өдрийн 91 дүгээр
тогтоолын хавсралт
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10.1-д заасны дагуу нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөөс бусад газар чөлөөлөх харилцаанд энэ журам үйлчлэхгүй.
1.3.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.1-д заасан зарчмыг баримтална.
Хоёр.Газар чөлөөлөх зориулалт, байршил,
хил хязгаарыг тогтоох
2.1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10.2-т заасан зориулалтаар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг чөлөөлнө.
2.2.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10.1-д заасны дагуу хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжих төсөл, арга хэмжээний байршил, хил хязгаар (цаашид "төслийн талбар" гэх)-ыг нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.
2.3.Төслийн талбар нь нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, газар чөлөөлөх зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлсэн нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэл болно.
2.4.Гэр хорооллыг орон сууцжуулах зориулалтаар нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд газрыг тэргүүн ээлжид чөлөөлнө.
Гурав.Газар чөлөөлөх үйл ажиллагаа
3.1.Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 (жар) хоногт багтаан газар чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлнэ.
3.2.Газар чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газрын алба хариуцан зохион байгуулна.
3.3.Төслийн талбарыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дэд хэсэгт хувааж, газар чөлөөлөх үйл ажиллагааг дараах үе шаттай хэрэгжүүлнэ:
3.3.1.санал авах;
3.3.2.нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх;
3.3.3.нөхөх олговрыг харилцан тохиролцох;
3.3.4.газар чөлөөлөх гэрээ байгуулах;
3.3.5.газар өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох;
3.3.6.газрыг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх;
3.3.7.газрыг төсөл хэрэгжүүлэгчид эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах.
3.4.Газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх албан хаагч таних тэмдэг, төслийн болон хариуцсан албан хаагчийн мэдээлэл (QR кодтой)-ийг агуулсан ажлын үнэмлэх, иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгсэлтэй байна.
3.5.Нийслэлийн газрын алба газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг баримтжуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хувийн хэрэг үүсгэх, иргэн, хуулийн этгээдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор газар чөлөөлөлтийн ажлын явцын мэдээллийг агуулсан хяналтын самбар бүхий программ ажиллуулах бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна. Тус программ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia) болон газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (e-gazar.gov.mn)-д холбогдсон байна.
3.6.Газар чөлөөлөх үйл ажиллагааны суурин болон хээрийн судалгаа, нийгэм, эдийн засгийн судалгаа зэргийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно.
3.7.Газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан хаагч ашиг сонирхлын зөрчилгүйг холбогдох журмын дагуу урьдчилан мэдүүлж, нэгж талбарын хувийн хэрэгт хадгална.
3.8.Энэ журмын 3.3.1-д заасан санал авах ажиллагааг төслийн талбарын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд санал авах ажиллагааны үр дүнд дэд хэсгийн нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй этгээдийн 70 хувь нь дэмжсэн тохиолдолд тухайн дэд хэсэгт нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг эхлүүлж болно.
Дөрөв.Санал авах
4.1.Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжих төсөл, арга хэмжээ, төслийн талбарын талаарх мэдээллийг төсөл хэрэгжих байршилд мэдээллийн самбараар болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn) болон газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (e-gazar.gov.mn)-ээр дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлнэ.
4.2.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа газрын газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй этгээд (цаашид "нөлөөлөлд өртөгч" гэх)-д төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг ил тод, нээлттэй танилцуулж, санал авна.
4.3.Санал авах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд нийцүүлэн зохион байгуулна.
4.4.Саналыг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан "Санал асуулгын хуудас"-аар авна.
4.5.Газрын талбайн хэмжээ, зориулалт зэргээс үл хамааран нэгж талбарт нэг санал авна.
4.6.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа газрыг хоёр ба түүнээс дээш этгээд хамтран өмчилж, эзэмшдэг тохиолдолд саналаа нэгтгэж өгнө.
4.7.Нөлөөлөлд өртөгч нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн дагуу төлөөллөөр дамжуулан саналаа өгч болно. Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл нь санал асуулгын хуудасны салшгүй хэсэг байна.
4.8.Өмчлөх эрхтэй этгээд газар, үл хөдлөх хөрөнгөө, эзэмших эрхтэй этгээд эзэмшил газраа барьцаалсан тохиолдолд нөлөөлөлд өртөгч барьцаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр саналаа өгнө.
4.9.Нэгж талбарын газар өмчлөгч, эзэмшигч болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь өөр, өөр этгээд байх тохиолдолд газар өмчлөгч, эзэмшигчийн саналыг үндэслэнэ.
4.10.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа газар ашиглах эрхтэй этгээдээс санал авахгүй.
4.11. Нөлөөлөлд өртөгчийн зөвшөөрлөөр санал авах үйл ажиллагааны явцад дуу, дүрсний бичлэг хийж болно.
4.12.Нөлөөлөлд өртөгчийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах эерэг, сөрөг нөлөөг шинжлэх, үнэлэх, цаашид сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан нийгэм, эдийн засгийн судалгааг хийнэ.
4.13.Нөлөөлөлд өртөгч санал авах ажиллагааны явцад дэмжсэн санал өгсөн эсэхээс үл хамааран нийгэм, эдийн засгийн судалгаанд хамрагдана.
4.14.Нөлөөлөлд өртөгч санал асуулгын хуудсыг үнэн зөв бөглөх бөгөөд гарын үсэг зурснаар саналыг баталгаажсанд тооцно.
4.15.Санал асуулгын үр дүнд нөлөөлөлд өртөгчийн 70-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn) болон газрын кадастрын нэгдсэн цахим систем (e-gazar.gov.mn)-ээр дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлнэ.
4.16.Энэ журмын 4.15-д заасан нөхцөл бүрдсэн бол Нийслэлийн Засаг дарга нөлөөлөлд өртөгч бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргана.
4.17.Газрыг албадан чөлөөлөх шийдвэрт газрыг албадан чөлөөлөх болсон үндэслэлийг тодорхой зааж, нөхөх олговрын үнэлгээ хийлгэх талаар тусгах бөгөөд шийдвэрийг нөлөөлөлд өртөгчид хүргүүлнэ.
4.18.Газрыг албадан чөлөөлөх шийдвэрийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөх олговрыг олгоно.
4.19.Иргэн, хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай (иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрэм, газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бусад) холбогдох баримт бичгийн хуулбарыг газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгөх, эсхүл төрийн мэдээлэл солилцооны систем (хур.gov.mn)-ээс мэдээлэл авах зөвшөөрлийг бичгээр өгнө.
4.20.Нийслэлийн газрын алба нь энэ журмын 4.19-д заасан баримт бичгийг хүлээн авч Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэн газар, эд хөрөнгийн эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлахтай холбоотой арга хэмжээг авах бөгөөд нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг эхлүүлнэ.
4.21.Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаас хойш барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийн үнийг мэдэгдэхүйц өсгөсөн бусад арга хэмжээний зардлыг нөхөж олгохгүй.
Тав.Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн
үнэлгээ хийх
5.1.Нийслэлийн газрын алба газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хийлгэнэ.
5.2.Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээнд доорх зүйл хамаарна:
5.2.1.газар;
5.2.2.үл хөдлөх хөрөнгө;
5.2.3.шилжилтийн үеийн дэмжлэг (ажлын байр бүхий этгээдийн үйл ажиллагааны цэвэр ашиг, иргэний түр суурьшуулах зардлыг 3 сар хүртэл хугацаагаар)
5.3.Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу хийнэ.
5.4.Өмчийн газрын үнэлгээг зах зээлийн дундаж үнээр, эзэмшил газрын үнэлгээг газрын суурь үнэлгээгээр тогтоох ба кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж эрхийн гэрчилгээ олгогдсон нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэг бүхий талбайд хамаарах хэсэгт хийнэ.
5.5.Нөлөөлөлд өртөгчөөс хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 (тав) хоногийн дотор Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан энэ журмын 5.1-д заасан хуулийн этгээдэд хүргүүлнэ.
5.6.Хөрөнгийн үнэлгээний зардлыг Нийслэлийн газрын алба, төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
5.7.Нийслэлийн газрын алба энэ журмын 5.1-д заасан хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 (гурав) хоногийн дотор нөлөөлөлд өртөгч иргэн, хуулийн этгээдэд тайлантай танилцах талаар мэдэгдэнэ.
5.8.Нөлөөлөлд өртөгч иргэн, хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж, зөвшөөрөх, эсхүл өөрийн зардлаар хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх талаар бичгээр мэдэгдэж, албан хаагч уулзалт бүрд тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хувийн хэрэгт хадгална.
5.9.Нөлөөлөлд өртөгч иргэн, хуулийн этгээд нь өөрийн зардлаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэх тохиолдолд энэ журмын 5.8-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хийлгэж, үнэлгээний тайлангийн эх хувийг Нийслэлийн газрын албанд хуанлийн 14 (арван дөрөв) хоногт багтаан ирүүлнэ.
5.10. Нийслэлийн газрын алба энэ журмын 5.9-д заасан хугацаанд ирүүлсэн тайланг хүлээн авч, энэ журмын 5.7-д заасан үнэлгээнээс зөрүүтэй байвал Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 12.4-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад ажлын 3 (гурав) хоногийн дотор хүргүүлнэ.
5.11.Хөрөнгийн үнэлгээний асуудлаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандахтай холбогдон гарах зардлыг Нийслэлийн газрын алба, төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
5.12.Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг эцсийн үнэлгээнд тооцно.
5.13.Энэ журмын 5.12-т заасан дүгнэлтийг нөлөөлөлд өртөгчид ажлын 3 (гурав) хоногийн дотор мэдэгдэнэ.
5.14.Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага өөрийн гаргасан тайлан, дүгнэлтийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах бөгөөд эдгээртэй холбогдон гарах аливаа эрсдэлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ гаргасан этгээд хариуцна.
Зургаа.Нөхөх олговор, түүний хэлбэр
6.1.Нөлөөлөлд өртөгчид олгох нөхөх олговрыг хөрөнгийн үнэлгээтэй нь дүйцүүлэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.2.1-11.2.3-т зааснаас гадна хуулиар зөвшөөрсөн бол дараах боломжит хэлбэрээр олгоно:
6.1.1.ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн батламж;
6.1.2.нийслэлийн өмчийн эд хөрөнгийг давуу эрхээр эзэмших, түрээслэх эрх.
6.2.Нөлөөлөлд өртөгч энэ журмын 6.1-д заасан нөхөх олговрын хэлбэрээс сонгох бөгөөд нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн 65 ба түүнээс дээш настай, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл 14 хүртэлх насны 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нөхөх олговрын хэлбэрийг тэргүүн ээлжид санал болгож, сонгох боломжийг олгоно.
6.3.Нөхөх олговрын хэлбэрүүдийг нөлөөлөлд өртөгчийн хүсэлтээр харилцан тохиролцож, хослуулан олгож болно.
6.4.Нөлөөлөлд өртөгч нөхөх олговрыг төвлөрсөн инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, объект худалдан авах зориулалтаар ашиглах тохиолдолд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.2.3-т заасан хэлбэрээр олгоно.
6.5.Нөхөх олговрыг газраар дүйцүүлэн олгох тохиолдолд газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй.
6.6.Нөлөөлөлд өртөгчтэй нөхөх олговрын хэлбэрийг харилцан тохиролцохдоо нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах чиглэлийг баримтална.
6.7.Энэ журмын 6.1.1, 6.1.2-т заасан нөхөх олговрыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлүүлнэ.
6.8.Нөлөөлөлд өртөгчийн хөрөнгийн үнэлгээг үндэслэн нөхөх олговрын хэлбэрийг харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэнэ.
6.9.Энэ журмын 6.8-д заасан тэмдэглэл болон бусад холбогдох баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нөхөх олговор олгох шийдвэрийг гаргана.
Долоо.Газар чөлөөлөх гэрээ байгуулах
7.1.Нийслэлийн Засаг даргын гаргасан нөхөх олговор олгох шийдвэрийг үндэслэн энэ журмын 3 дугаар хавсралтад заасан "Газар чөлөөлөх гэрээ"-г байгуулна.
7.2.Нөхөх олговрын хэлбэрээс хамааран нутгийн захиргааны болон бусад байгууллагыг "Газар чөлөөлөх гэрээ"-ний нэг тал болгож болно.
7.3.Газар чөлөөлөх гэрээнд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын хэлбэр, нөхцөл, хугацаа болон газар чөлөөлөх хугацааг тодорхой тусгана.
Найм.Газар өмчлөх, эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох
8.1.Нийслэлийн газрын алба болон улсын бүртгэлийн байгууллага чөлөөлсөн газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгох, өөрчлөх шийдвэр гаргаж, холбогдох мэдээллийн санд бүртгэнэ.
8.2.Энэ журмын хавсралтаар баталсан санал асуулгын хуудас, нийгэм, эдийн засгийн судалгаа, газар чөлөөлөх гэрээ болон хөрөнгийн үнэлгээний тайлан, уулзалтын тэмдэглэл, дүгнэлт, нөхөх олговор олгох шийдвэр, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгосон шийдвэр зэрэг газар чөлөөлөх үйл ажиллагааны баримт бичгийг "Нэгж талбарын хувийн хэрэг"-т хадгална.
Ес.Газрыг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх
9.1.Нийслэлийн газрын алба болон бусад холбогдох асуудал хариуцсан байгууллага чиг үүргийнхээ хүрээнд нөлөөлөлд өртөгч нүүж, шилжсэний дараа газрыг бүрэн чөлөөлөх дараах арга хэмжээг авна:
9.1.1.газар дээрх эд хөрөнгийг буулгах, чөлөөлөх;
9.1.2.хог, хаягдлыг шилжүүлэн тээвэрлэх;
9.1.3.инженерийн дэд бүтцийг нүүлгэн шилжүүлэх;
9.1.4.газрыг ариутгах, халдваргүйжүүлэх.
9.2.Газрыг бүрэн чөлөөлсний дараа төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгч, холбогдох журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг гаргана.
9.3.Энэ журмын 9.1-д заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тооцож, газар чөлөөлөх үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлнэ.
9.4.Энэ журмын 9.1-д заасан арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
9.5.Нөлөөлөлд өртөгч газрыг бүрэн чөлөөлөх ажиллагаанд аливаа үүрэг хүлээхгүй.
Арав.Газар чөлөөлөлтийн санхүүжилт
10.1.Газар чөлөөлөх үйл ажиллагааны санхүүжилтийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Арван нэг.Төрийн байгууллагын оролцоо, түүний эрх, үүрэг
11.1.Улсын бүртгэлийн байгууллага газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөгч иргэний шилжин суурьших бүртгэлийн үйлчилгээг дараалал харгалзахгүй үзүүлнэ.
11.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага шилжин суурьшсан хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролд хамруулахад захиргааны дэмжлэг үзүүлнэ.
11.3.Нөлөөлөлд өртөгч иргэн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд нутгийн захиргааны холбогдох байгууллага чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
11.4.Нөлөөлөлд өртөгч газар чөлөөлөх гэрээний үүргийг биелүүлээгүй, газрыг тохирсон хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 59.1-д заасны дагуу цагдаагийн байгууллага албадан нүүлгэх арга хэмжээг авна.
11.5.Нийслэлийн газрын албаны албан хаагчид газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд мэдээлэл авах, хүргэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрлөөр газар, барилга байгууламжид нэвтрэн орох эрхтэй.
11.6.Улсын бүртгэлийн байгууллага газар чөлөөлөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулиар хориглосноос бусад мэдээллийг холбогдох журмын дагуу улсын бүртгэлийн сангаас шуурхай гаргаж ажиллана.
11.7.Нөлөөлөлд өртөгчийн ажил олгогч ажилтныг газар чөлөөлөх үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллана.
Арван хоёр.Маргаан шийдвэрлэх
12.1.Газар чөлөөлөх үйл ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээнээс бусад маргааныг Газрын тухай хуулийн 601.1.3-т заасны дагуу "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл"-өөр шийдвэрлүүлнэ.
Арван гурав.Бусад
13.1.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
13.2.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн инженерийн дэд бүтцийг нүүлгэн шилжүүлэх, ашиглалтаас гаргах, хүчин чадлыг өөрчлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
13.3.Газрыг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшсэн, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж, Газрын тухай хуулийн 57.3, 57.4, 57.5, Барилгын тухай хуулийн 35.1.7, Хот байгуулалтын тухай хуулийн 9.2-т заасан арга хэмжээг авна.
13.4.Газар чөлөөлөх үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн гүйцэтгэх бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд оролцож байгаа албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүрэгтэй.
13.5.Нийслэлийн Засаг дарга энэ журмын биелэлтийг хагас жил тутамд Засгийн газарт танилцуулна.
----o0o----
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн
газар чөлөөлөх журмын 1 дүгээр хавсралт
(Үлгэрчилсэн загвар)
Санамж: Тус хуудас нь зөвхөн санал асуулга авах зориулалтаар ашиглагдана. Саналын хуудсанд зөвшөөрсөн буюу дэмжсэн санал өгснөөр аливаа үүрэг хүлээхгүй болно. |
САНАЛ АСУУЛГЫН ХУУДАС
Огноо Улаанбаатар хот
Газар чөлөөлөлтийн ажлын зорилго:
(Төслийн хөрөнгө оруулалт, байршил, үр шим, |
Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Засгийн газрын 2024 оны __ дугаар тогтоолоор батлагдсан "Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам, __ оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу таны газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөх талаарх санал асуулгын хуудсыг хүргүүлж байна.
Та нөхөх олговрын дараах хэлбэрүүдийн аль нэгийг, эсхүл хослуулан сонгож, өмчилж, эзэмшиж байгаа газар болон үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор чөлөөлөх боломжтой. Үүнд:
- газрыг газраар дүйцүүлэн
- газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн
- газрыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн
- боломжит бусад
Иргэн, хуулийн этгээдийн болон хамтран өмчлөгч, эзэмшигчдийн мэдээлэл:
- Овог, нэр: _____________________________________
- Регистрийн дугаар: _____________________________
- Холбоо барих утасны дугаар: ____________________
- Цахим шуудан: ________________________________
Газар, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл:
- Газрын гэрчилгээний дугаар: Э, А, Г дугаартай
- Нэгж талбарын дугаар: ______________
- Газрын зориулалт: ___________________
- Газрын хэмжээ /м2/: ___________________
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар: Ү дугаартай
- Барьцаалсан эсэх: ______________________________
- Барьцаалагчийн талаарх мэдээлэл: _______________________________
- Газар, үл хөдлөх эд хөрөнгөө борлуулахаар хэлцэл, эсхүл зуучлалын гэрээ байгуулсан эсэх __________
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй барилга байгууламжтай эсэх: ____________
- Үл хөдлөх хөрөнгийн хийц, хэмжээ: _________________________________
- Ашиглалтад орсон он:_______________________________________________
- Сайжруулалт хийгдсэн он:____________________________________________
- Одоо ашигладаг эсэх:___________________
- Бусад:_________________
Бусад эд хөрөнгийн талаарх мэдээлэл:
- Ариун цэврийн байгууламжийн төрөл: ___________
- Булсан болон ашигладаггүй нүхэн жорлонтой эсэх: ___________
- Инженерийн бие даасан дэд бүтэцтэй эсэх: ___________
- Хүлэмж, хүнсний ногоо, мод ургамалтай эсэх: ___________
- Өрхийн аж ахуй, үйл ажиллагаа эрхэлдэг эсэх: ___________
- Хашаа, хайсны төрөл:___________
ЗӨВШӨӨРСӨН |
ТАТГАЛЗСАН |
Баталгаат гарын үсэг:
|
Баталгаат гарын үсэг:
|
Овог нэр: Регистрийн дугаар: Нөхөх олговрын хэлбэр: Тайлбар: |
Овог нэр: Регистрийн дугаар: Тайлбар: |
Огноо: |
Огноо: |
Төслийн газар чөлөөлөлтийг дэмжсэн тохиолдолд газар чөлөөлөхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр болон амаар, цахим шуудан зэрэг бүхий л хэлбэрээр ирүүлэх боломжтой. |
Төслийн газар чөлөөлөлтийг дэмжээгүй тохиолдолд шалтгааныг тайлбар хэсэгт бичнэ үү. |
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10.3-т заасны дагуу газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд таны газар, үл хөдлөх хөрөнгөд нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээг хийгдсэнээр газар чөлөөлөлтийн ажлын хэлцэл эхлэх болно. /газар чөлөөлөх үйл ажиллагааны талаарх гарын авлагыг иргэн, хуулийн этгээдэд өгөх/
САНАЛ АСУУЛГА АВСАН:
Албан тушаал, нэр:
Баталгаат гарын үсэг:
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн
газар чөлөөлөх журмын 2 дугаар хавсралт
(Үлгэрчилсэн загвар)
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА
Огноо № Улаанбаатар хот
Газар чөлөөлөлтийн ажлын зорилго: (Төслийн хөрөнгө оруулалт, байршил, үр шим, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаарх холбогдох бүхий л мэдээлэл)
Төслийн газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг хангах суурин судалгааны хүрээнд "Нийгэм, эдийн засгийн судалгаа"-г авч байгаа бөгөөд "Санал асуулгын хуудас"-нд зөвшөөрсөн ба татгалзсан санал өгсөн эсэхээс үл хамааран тус судалгаанд хамрагдана.
Газрын хаяг: __________дүүрэг ___ хороо, ___ гудамж, ___ тоот
Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр: ______________
Нэгж талбарын дугаар: _______________________
Энэхүү асуулга нь сонгосон үзүүлэлтээр өрхийн нийгэм, эдийн засгийн суурь мэдээллийн санг бүрдүүлж, цаашид төслийн хэрэгжилтийн явцад өрхүүдийн нийгэм, эдийн засгийн байдалд гарах эерэг, сөрөг өөрчлөлтийг шинжлэх, үнэлэхэд хэрэглэнэ. Таны өгсөн мэдээллийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах бөгөөд хариултын нууцлалыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалах болно.
1. Судалгаа авсан албан хаагчийн албан тушаал, нэр, гарын үсэг: |
|
||||||||
2. Өрхөд зочилсон тэмдэглэл: |
/хэдэн удаагийн уулзалт, хэдийд ирсэн талаарх тэмдэглэл/ |
||||||||
3. Судалгаа авсан огноо: |
20__ оны ......... сарын........... өдөр |
||||||||
4. Судалгаанд оролцогчийн овог нэр[1] |
|
||||||||
5. Судалгаанд оролцогчийн нас: |
................................ |
||||||||
6. Судалгаанд оролцогчийн хүйс: |
|
||||||||
7. Судалгаанд оролцогчийн боловсрол: |
|
|
|||||||
8. Судалгаанд оролцогчийн ажил эрхлэлтийн байдал: |
|
|
|||||||
9. Холбогдох утасны дугаар: |
......................................... |
......................................... |
|||||||
10. Энэ танай өрхийн байнгын оршин суудаг газар уу? |
|
||||||||
11. Танай өрх энэ газартаа хэдэн жил амьдарч байгаа вэ? |
|
|
|||||||
12. Та газраа яг одоо ямар зориулалтаар ашиглаж байгаа вэ? |
|
||||||||
13.Танай хашаанд нийт хэдэн хажуу өрх[2] амьдардаг вэ? |
Өрхийн тоо |
Газрын эзэнтэй хамаарах хамаарал, өрхийн гишүүдийн тоо |
|||||||
№1 |
Бичих:/......................................................................./ |
||||||||
№2 |
Бичих:/......................................................................./ |
||||||||
№3 |
Бичих:/......................................................................./ |
||||||||
№4 |
Бичих:/......................................................................./ |
||||||||
14.Та тэжээвэр амьтантай юу. /нохой, муур/ |
|
Тийм бол: Газраа чөлөөлж, нүүхдээ тэжээвэр амьтнаа яах вэ?
|
|||||||
15. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг ажлын байраар хангавал та болон танай өрхийн гишүүд ажиллах уу? |
|
||||||||
16. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад хамруулбал та болон танай өрхийн гишүүд хамрагдах уу? |
|
||||||||
17.Танай өрхийн сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдийн тоо? |
|
||||||||
18. Танай өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юу? |
1. Тийм 2.Үгүй |
Тийм бол: Хөгжлийн бэрхшээлийн төрөл:
|
|||||||
19. Ариун цэврийн байгууламжийн нөхцөл |
|
||||||||
20. Таны мэдэж байгаагаар энэ хашаанд хэдэн жорлон ухсан бэ? |
|
|
|||||||
21. Дулааны эх үүсвэрийн байдал |
|
|
|||||||
22. Танай хашааны материал, хийцлэл? |
|
|
|||||||
23. Танай хашаанд нийт хэдэн барилга байгууламж байгаа вэ? |
………………… |
||||||||
24. Танай хашаанд нийт ямар төрлийн барилга байгууламж тус бүр хэдэн ширхэг байгаа вэ? (Хэрэв байхгүй бол - гэж тэмдэглэнэ.) |
Барилга байгууламжийн төрөл |
Тоо ширхэг |
|||||||
Зуны байшин |
Тоо........ |
||||||||
Өвлийн байшин |
Тоо........ |
||||||||
Гэр |
Тоо........ |
||||||||
Нийтийн байр |
Тоо........ |
||||||||
Граш |
Тоо........ |
||||||||
Амбаар |
Тоо........ |
||||||||
Жорлон |
Тоо........ |
||||||||
Контейнер (зөөврийн) |
Тоо........ |
||||||||
Хүлэмж |
Тоо........ |
||||||||
Зоорь |
Тоо........ |
||||||||
Бусад.................... |
Тоо........ |
||||||||
Бусад.................... |
Тоо........ |
||||||||
25. Танай өрх энэхүү нөлөөлөлд өртсөн газар дээр өрхийн бизнес, орлого олох ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэг үү? |
|
||||||||
26. Өрхийн орлогын хэмжээ (төгрөг) |
|
|
|||||||
27. Өрхийн орлогын төрөл (олон эх үүсвэртэй бол голлох 3 хүртэлх төрлийг сонгоно) |
|
|
|||||||
28. Өрхийн зээлийн хэмжээ (төгрөг) |
|
|
|||||||
29. Зээлийн төрөл (олон зээлтэй бол харгалзах зээлүүдийг сонгоно) |
|
|
|||||||
30. Зээлийн эргэн төлөлтийн дундаж хэмжээ (төгрөг) |
|
|
|||||||
СУДАЛГААГ ҮНЭН ЗӨВ ХАРИУЛСАН:
Нэр: ____________ Регистрийн дугаар: ___________ Гарын үсэг: ____________
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн
газар чөлөөлөх журмын 3 дугаар хавсралт
(Үлгэрчилсэн загвар)
БАТЛАВ. НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА _________________________________ |
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ГЭРЭЭ
Дугаар
Огноо Улаанбаатар хот
Энэхүү Газар чөлөөлөх ГЭРЭЭ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас Нийслэлийн газрын алба (цаашид "НГА" гэх) болон нөгөө талаас иргэн, эсхүл хуулийн этгээд болох....................................... (цаашид "нөлөөлөлд өртөгч" гэх), ............ (цаашид ".......... /нутгийн захиргааны болон бусад байгууллагын нэр" гэх) хооронд байгуулав. НГА болон.................. (нөлөөлөлд өртөгч) нарыг энэхүү гэрээнд тус бүрд нь "Тал" хамтад нь "Талууд" гэнэ.
Иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар: ___
Газрын байршлын хаяг: ____
Нэгж талбарын дугаар: ____
Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Нийслэлийн Засаг даргын газар чөлөөлөх шийдвэрийг үндэслэн талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гэрээний зорилго нь төслийн нөлөөлөлд өртөж буй газар, эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн газар, эд хөрөнгийг үнэлэх, эрх шилжүүлэх хэлбэр, нөхцөл, нөхөх олговрын хэмжээ, түүнийг олгох хугацааг тогтоохтой холбоотой НГА болон иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.2.Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биеэ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.
Хоёр.Гэрээний зүйл
2.1.Гэрээг талууд хоёр хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.
2.2.Энэхүү гэрээнд дараах бичиг баримтыг хавсаргана. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.
2.2.1.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн хуулбар;
2.2.2.эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.2.3.иргэний цахим үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, төлөөлж буй этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
2.2.4.газар, эд хөрөнгө нь хамтран өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй бол төлөөлсөн хүний нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
2.2.5.газар, эд хөрөнгө нь аливаа хэлбэрээр барьцаалагдсан бол энэ талаарх мэдээлэл, барьцаалагчийн лавлагаа, зөвшилцөл хийсэн талаарх тодорхойлолт;
2.2.6.чөлөөлөлтөд өртсөн газар, эд хөрөнгийн бодит орчны болон геометр хэмжигдэхүүнийг илэрхийлж чадахуйц фото болон дроны зураг;
2.2.7.Хөрөнгийн үнэлгээний баталгаажсан тайлан (фото зургаар баримтжуулсан байх).
2.3.Гэрээний талууд аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх, гэрээнээс дангаараа татгалзахыг хориглоно.
Гурав.Гэрээний хугацаа
3.1.Энэхүү гэрээг байгуулж, иргэн хуулийн этгээдэд нөхөх олговор олгогдсон өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн хугацаанд газар чөлөөлөлтийн ажлыг хэрэгжүүлж дуусгана.
3.2.Гэрээ нь 3.1-д заасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, газар чөлөөлөлтийн ажил бүрэн хэрэгжсэнээр гэрээний хугацаа дуусгавар болно.
3.3.Гэрээний хугацааг сунгах талаар талууд харилцан тохиролцож болно.
Дөрөв.Гэрээний үндсэн нөхцөл
4.1.Чөлөөлөлтөд хамрагдах нэгж талбар бүхий газрын мэдээлэл:
1) Нэгж талбарын дугаар: ..............................................................................................
2) Эрхийн хэлбэр: ..........................................................................................................
(өмчлөх/эзэмших/ашиглах)
3) Байршил (хаяг):........................................................................................................
4) Газрын талбайн хэмжээ: ................................................................................... м.кв
5) Зориулалт: .................................................................................................................
4.2.Чөлөөлөлтөд хамрагдах эд хөрөнгийн мэдээлэл (барилга, эсхүл байгууламжийг илэрхийлнэ):
- Барилга байгууламжийн төрөл: ................................................................................
.....................................................................................................................................
- Тоо хэмжээ: ............................................................................................. (м.кв/метр)
- Зориулалт: .................................................................................................................
4.3.Төслийн барилга угсралтын ажлаас үүдэлтэй аж ахуйн үйл ажиллагаа тасалдах, түр саатах, эсхүл эдийн засгийн алдагдал байгаа эсэх талаарх мэдээлэл:
........................................................................................................................................................................................................................................................................................
4.4. ___ ХХК-ийн үнэлгээчин ___ -с ирүүлсэн "Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ"-ний тайлангийн дагуу нөхөх олговрын нэгдсэн үнэлгээ: ............................................................ төгрөг (үсгээр:................................................................................................ төгрөг)
№ |
Нөхөх олговрын зүйл |
Гэрчилгээний дугаар |
Нөлөөлөлд өртсөн хэмжээ (м2) |
Үнэлгээ (төг) |
1 |
Газар |
- |
-м2 |
- төг |
2 |
Үл хөдлөх хөрөнгө №1 |
- |
- |
- төг |
3 |
Үл хөдлөх хөрөнгө №2... |
- |
- |
- төг |
4 |
Эд хөрөнгө, бусад |
- |
- |
- төг |
Нийт |
|
|
- төг |
4.5.Газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа хэрэгжих явцад үүсэж болох эрсдэлийг шийдвэрлэх арга зам:
........................................................................................................................................................................................................................................................................................
4.6.Газар чөлөөлөх хугацаа: хуанлийн 15 хоногт багтаан нүүн шилжсэн байна. (Энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш нөхөх олговрыг бүрэн төлж дууссаны дараах хугацааг ойлгоно.)
4.7.Нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн үзүүлэх, тусламж дэмжлэгийн талаарх мэдээлэл:
........................................................................................................................................................................................................................................................................................
Тав.Талуудын эрх, үүрэг
5.1.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг:
5.1.1.гэрээний үүргийн биелэлтийг гэрээний нөгөө талаас шаардах, шаардлагатай тохиолдолд санал, хүсэлт, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй;
5.1.2.өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар, эсхүл эд хөрөнгөө бусдад түрээсэлсэн, ашиглуулсан, бусдаар хамгаалуулж байгаа тохиолдолд нүүн шилжүүлэх асуудлыг нөлөөлөлд өртөгч өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй;
5.1.3.газар эзэмшигч, ашиглагч байх тохиолдолд газрын эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдсан байх;
5.1.4.газар, эд хөрөнгийн тухай холбогдох бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх, мэдээлэх үүрэгтэй;
5.1.5.гэрээний 4.6-д заасан хугацаанд нүүн шилжих үүрэгтэй;
5.1.6.гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн эдэлбэр газар, эд хөрөнгийн хувийн хэрэгт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг Нийслэлийн газрын албанд зөвшөөрөх;
5.1.7.гэрээ байгуулахад газар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн газрын албанд эх хувиар нь болон лавлагааны хамт үзүүлж гэрчлэх үүрэгтэй;
5.1.8.гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд гэрээний эрх, үүрэг, нөхцөлийг бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно;
5.1.9.Нийслэлийн газрын албанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд газар, барилга байгууламжийг чөлөөлөх ажлыг үл маргах журмаар биелүүлэх буюу чөлөөлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд аливаа төрлийн саад учруулахгүй байх үүрэгтэй;
5.1.10.газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит хийх эрх бүхий этгээдийг саадгүй нэвтрүүлэх, шаардагдах мэдээллээр хангах чиглэлд хамтран ажиллах үүрэгтэй.
5.2.Нийслэлийн газрын албаны эрх, үүрэг:
5.2.1.гэрээний үүргийн биелэлтийг газар, эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл чөлөөлөлтөд хамрагдсан газрын эрхгүй этгээдээс шаардах эрхтэй;
5.2.2.энэхүү гэрээг байгуулан зохих ёсны нөхөх олговрыг хүлээн авсан боловч газар чөлөөлөхөөс татгалзсан иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор хүсэлт гаргах эрхтэй;
5.2.3.газар чөлөөлөлтийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй;
5.2.4.төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглуулах;
5.2.5.газар чөлөөлөлтийн үйл ажиллагааны болон нөхөх олговрын санхүүжилтийн талаар төслийн оролцогч талуудад үнэн зөв мэдээлэх үүрэгтэй;
5.2.6.иргэн, хуулийн этгээдийн гаргасан санал, хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэгтэй.
Зургаа.Гэрээний дүн, дансны мэдээлэл
6.1.Нөхөх олговрыг хүлээн авах эрх бүхий иргэн/хуулийн этгээд нь нөхөх олговрыг олгох данс эзэмшигч байх ёстой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дансаар нөхөх олговрын төлбөрийг авах тохиолдолд тухайн итгэмжлэлд дансны дугаарыг заавал тусгах ба гэрээ нь итгэмжлэлийн хамт хүчинтэй.
6.2.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.2.1-д заасны дагуу газрыг газраар дүйцүүлэн олгох газрын мэдээлэл:
Дүйцүүлэн олгож буй газрын байршил: |
............................................................ |
Нэгж талбарын дугаар: |
........................................................... |
Зориулалт: |
.......................................................... |
Талбайн хэмжээ /м2/: |
........................................................... |
6.3.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.2.2-т заасны дагуу газрыг үл хөдлөх болон эд хөрөнгөөр дүйцүүлэн олгож байгаа хөрөнгийн мэдээлэл:
Дүйцүүлэн олгож буй үл хөдлөх хөрөнгийн байршил:
|
..................................................................... |
Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: |
..................................................................... |
Хөрөнгийн талаарх мэдээлэл: |
..................................................................... |
Бусад: |
..................................................................... |
6.4.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.2.3-т заасны дагуу газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авахад нөхөх олговор олгох иргэн, хуулийн этгээдийн дансны мэдээлэл:
Банкны нэр: |
............................................................................................ |
Дансны дугаар: |
............................................................................................ |
Данс эзэмшигчийн нэр: |
............................................................................................ |
Валютын төрөл: |
төгрөг
|
6.5.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11.2.4-т заасны дагуу газрыг нөхөх олговрын боломжит бусад хэлбэрээр олгож байгаа хөрөнгийн мэдээлэл:
........................................................................................................................................................................................................................................................................................
Долоо.Хариуцлага
7.1.Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
7.2.Иргэн, хуулийн этгээд гэрээнд заасны дагуу нөхөх олговрыг бүрэн авсан боловч газраа чөлөөлөөгүй, чөлөөлөхөөс татгалзсан тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4, 57.5-д заасны дагуу үл маргах журмаар шийдвэрлэнэ.
Найм.Бусад
8.1.Гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой гарсан маргааныг талууд харилцан зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ.
8.2.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас /байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, үерийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, гоц халдварт өвчин, дайн, хорио цээр, өрхийн болон гэр бүлийн гишүүд нас барах, гэнэтийн осолд орох зэрэг/ талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бусад талуудад бичгээр болон холбоо тогтоох бусад арга замаар мэдэгдэж, харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
8.3.Талууд харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ба бичгээр үйлдэж, баталгаажуулан энэ гэрээнд хавсаргана.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: |
|
|
|
Нийслэлийн ГазРЫН албыг төлөөлж: |
Иргэн/хуулийн этгээдийг төлөөлж: |
|
|
|
.................................................................... |
|
.................................................................... |
Нэгжийн дарга |
|
............................................ /_____/ |
.................................................................... |
Хариуцсан мэргэжилтэн |
|
............................................ /_____/ |
|
Бусад холбогдох байгууллага, нэгжийн дарга (шаардлагатай тохиолдолд) |
|
............................................ /_____/ |
|
|
|
|
Регистрийн дугаар: |
|
.................................................................... |
|
|
Албан ёсны хаяг: |
Албан ёсны хаяг: |
.................................................................... .................................................................... |
.................................................................... .................................................................... |
|
|
Утасны дугаар:________________
|
Утасны дугаар:________________
|
----о0о----
[1] Төсөл хэрэгжих талбарт амьдарч байгаа өрхийг судалгаанд хамруулна. Судалгаанд оролцогчийг сонгох: Өрхийн санхүүгийн болон бусад голлох шийдвэрийг гаргадаг, насанд хүрсэн өрхийн үндсэн гишүүн байна. Өрхийн эхнэр, нөхөр байвал илүү тохиромжтой бөгөөд асуултанд бүрэн, зөв хариулахын тулд өрхийн бусад гишүүдтэй хэлэлцэж болно.
[2]Өрх гэдэг нь: Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрлийн болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрх нь гэр бүл гэдэг ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд нэг болон хэд хэдэн гэр бүл амьдарч байж болно.
Текст томруулах
A
A
A