A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 602.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгаж байхыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН