- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 22
Төрийн ордон, Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд "сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй." гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
