- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:
"4.1.6."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."
2 дугаар зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.1, 10.4 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5 дахь хэсгийн, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
