- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалт:
"3.1.15."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."
2/17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг:
"17.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 17.1-д заасан баримт бичгийг тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй."
2 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
