A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "болон" гэснийг ", эсхүл" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР