A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

цаХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын, 20 дугаар зүйлийн 20.3.3 дахь заалтын, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 26.3-т заасан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан" гэснийг "бичмэл" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР