A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ХЯРГАС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 13/7

Дэлгэр

МАЛЫН ТОО ТОЛГОЙД ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа мал тус бүрээс авах татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ - 500 төгрөг

Адуу - 500 төгрөг

Үхэр - 500 төгрөг

Хонь - 200 төгрөг

Ямаа - 300 төгрөг

2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малчид, мал бүхий иргэдэд сурталчлан таниулах, татварыг хуулийн хугацаанд орон нутгийн татварт төвлөрүүлэхийг Сумын Засаг Дарга /Х.Дашзэвэг/, татварын улсын байцаагч /Б.Хандхүү/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн хяналт шинжилгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /Н.Бааст/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 31-ний 3/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БАТЦЭНГЭЛ