A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 08

Хотонт-Ухаа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын 2024 онд ногдуулах татварын хэмээг 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагад хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Дорждэрэм)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, тогтоол гарсан өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

4.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Батбаатар)-т үүрэг болгосугай.

ДАРГА З.ДОНЧОМБО

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 12

Хотонт-Ухаа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь.

Нэг.Малын тоо толгойн албан татварын 2025 онд ногдуулах татварын хэмжээг хавсралт ёсооршинэчлэн тогтоосугай.

Хоёр.Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагад хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (М.Энхчимэг)-д үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, тогтоол гарсан өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Дөрөв.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /П.Батжаргал/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.АРИУНБААТАР