- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БОР-ӨНДӨР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 08
Бор-Өндөр
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга Г.Адъяабилэгтэд даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хороо Х.Галбадрахад үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.ОТГОНЦЭЦЭГ

ХЭНТИЙ АЙМАГ БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 13
Бор-Өндөр
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг төрөл тус бүрээр тогтоож нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор өмчилж байгаа малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг төрөл тус бүрээр 0 төгрөгөөр тогтоох малын тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3.Тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлэн ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Э.МӨНХ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
