- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зохицуулах хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /Д.Баттулга/, Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах хорооны Ажлын албаны дарга бөгөөд хорооны нарийн бичгийн дарга /Р.Гансүх/-д даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 15
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зохицуулах хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 1/772 дугаар албан бичигт дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ТОГТООХ нь:
1."Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Дээрх хэм хэмжээ тогтоосон актыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2024 оны 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах хорооны Ажлын албаны дарга бөгөөд хорооны нарийн бичгийн дарга /Д.Түвшинтулга/-д даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A