A

A

A

Бүлэг: 1979

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 19ий өдрийн 23 дугаар тогтоолын хавсралт

 

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ЗАСВАР, үйлчилгээНИЙ тусгай зӨвшӨӨрлийн

нөхцөл, шаардлага

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Хот, суурины ус ханамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд тус тус  заасны дагуу хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний чанар, стандартыг хангаж, технологийн дагуу найдвартай, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хоёр. Ерөнхий нөхцөл, шаардлага

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь шаардлага хангасан тусгай зөвшөөрлийн өргөдөл, бүрдүүлэх материалыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн цахим системээр болон баталгаажуулсан хэвлэмэл хэлбэрээр бүрэн гүйцэд ирүүлсэн байх;

2.2.  Ус хангамж, ариутгах тлатуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь дараах чиглэлүүдээр ерөнхий нөхцөл, шаардлагыг хангасан байх. Үүнд:

2.2.1.    Санхүү эдийн засгийн чиглэлээр:

2.2.1.1.   Тухайн чиглэлээр үйл ажиллагааг хэвийн явуулах санхүүгийн чадамжтай байх;

2.2.1.2.   Салбарын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх боломжтой байгууллагын стратеги, бизнес төлөвлөгөөтэй байх;

2.2.1.3.   Элэгдлийн зардлын болон эрсдэлийн санг хуримтлал байдлаар үүсгэсэн байх /тусгай зөвшөөрөл шинээр хүссэн тохиолдолд эрсдэлийн сантай байх/;

2.2.1.4.      Хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй эсвэл өр барагдуулах график, гэрээтэй, түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримттай байх;

2.2.1.5.      Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орлого болоогүй усны хэмжээг зөв тооцоолж, усны алдагдлыг бууруулсан байх;

2.2.1.6.      Үйл ажиллагаандаа дотоод хяналтын баримт бичигтэй, түүний хэрэгжилтийг хангаж ажилладаг байх;

2.2.1.7.      Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй байх;

2.2.2.    Ашиглалт үйлчилгээ, техник технологийн чиглэлээр:

2.2.2.1.   Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;

2.2.1.2.       Ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөтэй, түүний хэрэгжилтийг хангасан байх;

2.2.1.3.      Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах Орон сууцны холбогдох стандартуудыг хангасан байх;

2.2.1.4.   Үйл ажиллагаандаа программ хангамжийг нэвтрүүлсэн байх;

2.2.1.5.      Хариуцаж буй инженерийн барилга, байгууламж нь дамжин хэрэглэгч үүсгээгүй байх;

2.2.1.6.      Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл бүрээр заагдсан тусгай шаардлагаас гадна салбарын хууль, тогтоомж болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан норм, дүрэм, журам, стандартыг мөрдөж ажилладаг байх;

2.2.1.7.       Гарч болзошгүй аваар, ослоос урьдчилан сэргийлэн, гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх; 

2.2.1.8.      Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай тусгай зориулалтын технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нөөцтэй байх;  

2.2.1.9.      Үйл ажиллагаа явуулахад ашиглах машин механизм /экскаватор, автокран гм/-тай байх эсвэл гэрээгээр болон түрээсээр авч ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

2.2.1.10.  Ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөө, түүний биелэлтэд тогтмол хяналт тавьдаг байх;

2.2.1.11.  Усны тоолуурын лабораторитай байх, лабораторигүй тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;

2.2.3.    Хүний нөөцийн чиглэлээр:

2.2.3.1.   Үйл ажиллагааны чиглэл бүрээр шаардлагатай мэргэжлийн үндсэн ажилтнуудаар хангагдсан байх;

2.2.3.2.   Хүний нөөцийн бодлого, төлөвлөгөө болон биелэлттэй байх;

2.2.3.3.   Усны тоолуурын лабораторитой бол хянах, хэмжих хэрэгслийн инженер, засварчинтай байх;

2.2.3.4.   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан ажилтантай байх /50 хүртэл ажилтантай тохиолдолд ХАБЭА-н ажилтныг хавсруулан ажиллуулж болно/;

Гурав. Үйл ажиллагааны чиглэл бүрд тавигдах

тусгай нөхцөл, шаардлага

3.1.     Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр:

3.1.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

- Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ эсвэл хүрээлэн буй орчны   инженер;

-Цахилгааны инженер;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны болон цахилгааны мэргэжлийн ажилтантай байх.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин;

-Цахилгаанчин;

-Операторч /машинист, техникч гэх мэт/;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны, цахилгааны мэргэжлийн ажилтантай байх.

3.1.2.    Тухайлсан байгууламжийг эзэмших буюу ашиглах зөвшөөрөлтэй байх;

3.1.3.    Ус хангамжийн эх үүсвэрийн харуул хамгаалалт нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн байх;

3.1.4.    Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар, технологи ажиллагааны схем, техникийн пасспорт зэрэг бичиг баримттай байх;

3.2.     Ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

3.2.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

-Хүрээлэн буй эсвэл байгаль орчны мэргэжилтэн;

-Хими, технологич;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх. –Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтантай байх.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин;

-Цахилгаанчин;

-Лаборант/операторч, техникч гэх мэт/-тай;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.2.2.    Ус цэвэршүүлэх байгууламжийн технологи ажиллагаа нь горимын дагуу ажиллаж, холбогдох норм, дүрэм журам, станартын шаардлага хангасан байх;

3.2.3.    Цэвэр усанд хяналт хийх дотоодын лабораторитой байх, лабораторигүй тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;

3.2.4.    Хэрэглэгчдэд түгээж буй ундны усанд төлөвлөгөөт хяналтын хүрээнд хийсэн дотоодын болон хөндлөнгийн  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлттэй, стандартад нийцсэн усаар хангах;

3.2.5.    Усан сангийн ариутгал халдваргүйжүүлэлтийг холбогдох заавар, бичиг баримтын дагуу хийх бөгөөд ариутгалын бодисын нөөцтэй байх;

3.3.     Цэвэр ус дамжуулах, түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

3.3.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

- Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ эсвэл хүрээлэн буй орчны инженер;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтантай байх.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.3.2.    Барилга, байгууламж,  инженерийн дэд бүтцийн байр зүйн зураг, шугам сүлжээний схем, эзэмшлийн заагийн зурагтай байх;

3.3.3.       Засвар үйлчилгээний төлөвлөгөөний биелэлттэй байх;

3.4.     Орон сууцны доторхи цэвэр бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

3.4.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

-Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ инженер;

-Дулаан хангамжийн инженер;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтан, ээлжийн диспетчер тус тус байх.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин;

-Цахилгаанчин;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.4.2.    Нийтийн орон сууцны 600 хэрэглэгч тутам 1 цахилгаанчин, 250 хэрэглэгч тутам 1 сантехникийн засварчинтай байх;

3.4.3.    Ээлжийн диспетчер, засварчинтай байх;

3.4.4.    Шугам, сүлжээний схем, байршлын зурагтай байх;

3.4.5.    Сард борлуулж буй усны хэмжээ нь үйл ажиллагааг хэвийн, алдагдалгүй явуулах нөхцөлийг хангасан байх;

3.4.6.    Шинээр тусгай зөвшөөрөл авч буй байгууллагуудын хувьд айл өрхүүдийг 100% тоолууржуулсан байх;

3.4.7.    Тусгай зөвшөөрөл сунгуулах аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг 80-аас доошгүй хувь тоолууржуулсан байх буюу тоолууржуулалт хийх график, төлөвлөгөөтэй байх;

3.4.8.    Засвар үйлчилгээ явуулахад хүндрэлгүй, үйлчилгээ үзүүлэх объект нь ойролцоо байрлалд, хамгийн бага зардлаар чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байх;

3.4.9.       Өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохиолдолд тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх;

3.4.10.   Хэрэглэгчдээс үйлчилгээнийхээ талаар санал, хүсэлтийн судалгааг авч, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээг авч, барагдуулан ажилласан байх;

3.4.11.   Орон сууцны засвар үйлчилгээний талаар хэрэглэгчдийн гомдол санал хүлээн авах, шуурхай дуудлагын утас ажиллуулдаг байх /дуудлагын нэгдсэн төвтэй бол хамаарахгүй/;

3.5.     Ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

3.5.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

-Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ инженер;

-Дулааны инженер;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

-

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин;

-Цахилгаанчин;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.5.2.       Тоног төхөөрөмжийн пасспорттай байх;

3.5.3.       Ашиглалт, засвар, үйлчигээний төлөвлөгөө, түүний биелэлттэй байх;

3.6.     Бохир усны гаргалгааны, цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

3.6.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

-Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ инженер;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтантай байх.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /шугамын, гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин;

/Бохирын насос станцтай тохиолдолд операторч, машинист, техникчийн аль 1 нь/

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.6.2.    Шугам сүлжээний схем, эзэмшлийн заагийн зурагтай байх;

3.6.3.       Засвар үйлчилгээний төлөвлөгөө, түүний биелэлттэй байх;

3.7.     Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр:

3.7.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

-Хүрээлэн буй орчин болон цэвэр, бохир усны чиглэлээр мэргэжил эзэмшсэн инженер;

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтантай байх. /Мэргэжлийн инженерийг орон тооны бус зөвлөхөөр гэрээгээр ажиллуулах/.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчин;

-Гагнуурчин

-Цахилгаанчин;

-Операторч /машинист, техникч гэх мэт/;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх. -Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны, цахилгааны мэргэжлийн ажилтантай байх.

3.7.2.    Бохир ус цэвэрлэгээний технологийн схем, байршлын зурагтай байх;

3.7.3.    Бохир усанд хяналт хийх дотоодын лабораторитой байх, лабораторигүй тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;

3.7.4.    Цэвэрлэгдэн гарч буй хаягдал усанд төлөвлөгөөт хяналтын хүрээнд хийсэн дотоодын болон хөндлөнгийн  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлттэй байх;

3.7.5.    Тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, ашиглалтын заавартай байх;

3.7.6.    Ашиглалтад хүлээн авсан акт, ашиглалтын гэрээтэй байх; /өөрийн эзэмшлийн тохиолдолд хамаарахгүй/, цэвэрлэсэн хаягдал усыг хангагч байгууллагын төвлөрсөн системд нийлүүлэх тохиолдолд ХСУХАТА-ын тухай хуулийн 18.7 дах хэсгийг хэрэгжүүлэх;

3.8.     Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээний чиглэлээр:

3.8.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Инженер техникийн ажилтан

-Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ инженер;

-Шаардлагатай тохиолдолд цахилгаан, автоматикийн инженер, химич, бактериологичтой байж болно.

-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дээрх туршлагын шаардлага хангаагүй  инженер ажиллуулах бол мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах/.

Тусгайлан эрхлэх тохиолдолд мэргэшсэн эсвэл зөвлөх /доктор/ зэрэгтэй инженер техникийн ажилтантай байх.

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчинтай байх;

-Гагнуурчинтай байх;

-Цахилгаанчинтай байх;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх. -Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

-

3.8.2.    Засвар үйлчилгээний зориулалтын автомашин, автокран, эксоватор, зөөврийн гагнуурын аппарат, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөцтэй байх;

3.8.3.    Ус шинжилгээний лабораторитай /лабораторигүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх гэрээ байгуулсан/ байх;

3.9.     Хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

3.9.1.    Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Мэргэжлийн ажилтан

-Сантехникийн /тоног төхөөрөмжийн, шугамын гэх мэт/ засварчин;

-Ус түгээгч; /Ухаалаг ус түгээх байранд шаардлагагүй/,

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.9.2.    Цэвэр усны шинжилгээ  болон ажлын байр нь стандартын шаардлага хангасан байх;

3.9.3.    Хангагч байгууллагатай байгуулсан гэрээтэй байх /орон нутгийн өөрийн эзэмшлийн тохиолдолд хамаарахгүй/;

3.9.4.    Ухаалаг ус түгээх байрын систем нэвтрүүлсэн байх;

3.10. Зөөврийн ус хангамжийн үйлчилгээний чиглэлээр:

3.10.1.          Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Мэргэжлийн ажилтан

-С ангиллын жолооч;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.10.2.   Ус зөөврийн зориулалтын, техникийн шаардлага хангасан автомашинтай байх;

3.10.3.   Эрүүл ахуйн шаардлага хангасан байх;

3.10.4.   Ундны зориулалтаар зөөвөрлөх цэвэр ус нь ундны усны чанарын стандартын шаардлага хангасан байх;

3.11. Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр:

3.11.1.          Дараах мэргэжлийн үндсэн ажилтнуудтай байх;

Хүний нөөц

Байвал зохих ажилтан

Тавигдах шаардлага

Тайлбар

Мэргэжлийн ажилтан

-С ангиллын жолооч;

-Мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай байх.

-

3.11.2.   Бохир ус зөөврийн зориулалтын, техникийн шаардлага хангасан автомашинтай байх;

3.11.3.   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх эсвэл суухаар төлөвлөснийг нотлох бичиг баримттай байх;

3.11.4.   Бохир ус хаях цэгийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон байх;

3.11.5.   Эрүүл ахуйн шаардлага хангасан байх;

3.11.6.   Үйлчилгээний зах зээлийн судалгаатай байх;

Дөрөв. Бусад

4.1       Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, нөхцөл, шаардлагын биелэлтийг жил бүр ирүүлж, дүгнүүлнэ.

4.2        Хорооны даргын батласан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах журмын хүрээнд Тусгай зөвшөөрөл хүсэгч болон эзэмшигч нь Хорооны ажлын албадыг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хүрээнд хяналт, шалгалт хийх нөхцөл, бололцоогоор хангаж ажиллана.

4.3        Зөвшөөрлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэрээг байгуулж, хэрэгжилтийг ханган ажллана.

4.4        Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг цаг тухайд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч төлсөн байна.

4.5        Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлт, өргөдлийг холбогдох нотлох баримтын хамт зохих журмын дагуу гаргана.

4.6        Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрэн бүрдүүлж ирүүлээгүй бол гэрчилгээнд заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.

4.7        Хэрэглэгчдээс ирүүлсэн үндэслэлтэй өргөдөл гомдлыг цаг тухайд нь удаа дараа барагдуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, улмаар дараагийн шатны арга хэмжээг авна.

4.8        Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн хуульд заасны дагуу болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

4.9        Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.

 

- - - о О о - - -