A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД ХАВСРАЛТ НЭМЭХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолд)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 84

Улаанбаатар хот

ТОГТООЛД ХАВСРАЛТ НЭМЭХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт" гэсэн 7 дугаар хавсралт нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ийг 2 дугаар хавсралтаар, 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус өөрчлөн баталсугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан төрийн архивын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт нь төрийн захиргааны болон шүүх, прокурор, гадаад харилцаа, батлан хамгаалах, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын хил хамгаалах байгууллагын бүтцэд ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарахгүй.

4.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА