A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 131

Алтанбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8 дахь заалт, 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгой тутмаас авах албан татварын шинэчлэн тогтоосон хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Уянга)-д даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Шинэчлэн тогтоосон тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

5.Шинэчлэн тогтоосон малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг Татварын тухай хуульд заасан хугацаанд төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Отгонцогт/-д үүрэг болгосугай.

ДАРГА П.САРАНГЭРЭЛ