- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 04
Сангийндалай
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад Малын тоо толгойн албан татварыг Адуу-1000 (нэг мянга), Үхэр-1000 (нэг мянга) Хонь-400 (дөрвөн зуу), Ямаа-500 (Таван зуу) Тэмээ- 0 (тэг) төгрөгөөр тогтоосныг 50 хувь бууруулж 2023 оны жилийн эцсийн малын тоо толгойд ногдох 2024 оны албан татварын хэмжээг Адуу- 500 (таван зуу), Үхэр- 500 (таван зуу), Хонь- 200 (хоёр зуу), Ямаа-250 (хоёр зуун тавь), Тэмээ-0 (тэг) төгрөг болгон өөрчлөн тогтоосугай.
2.Тогтоолын өөрчлөлтийг 2024 оны малын тоо толгойн албан татварын ногдуулалтад хамааруулан тооцсугай.
3.Сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нөхцөл байдлаас үүдэлтэй орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол нүүрлэснийг харгалзан өмнөх оны малын тоо толгойд ногдуулах албан татвараас хорогдсон малын тоо толгойг хасаж тооцохыг Татварын албанд уламжилсугай.
4.2024 оны ногдуулсан албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Б.Лхагвамандал), Татварын улсын байцаагч (Э.Зулцэцэг) нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодод үүрэг болгосугай.
ДАРГА Н.ЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
