A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 375,000 (гурван зуун далан таван мянга) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302,500 (гурван зуун хоёр мянга таван зуу) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.

(Энэ тогтоолын гарчиг болон 1 дэх заалтад Засгийн газрын 2024 оны 247р дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА