- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 103
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 12.3, 13.3.6, 24.1.14, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн багцын төсөлдөө тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A