A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР, ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн Улсууд хоорондын хэлэлцээр", "Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бенилюксийн Улсууд хоорондын хэлэлцээр", "Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бенилюксийн Улсууд хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх протокол"-ыг тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ