A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6.7 дахь заалт, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалт, 4.8, 4.9 дэх заалтыг тус тус үндэслэн Ёс зүйн хорооноос ТОГТООХ нь

1."Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Засгийн газар, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газар, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжидтэд хяналт тавьж ажиллахыг Ёс зүйн хорооны Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Ц.АМАРТӨГС