A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/37

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, НӨХӨХ ЗААВАР, АРГАЧЛАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нийслэл хотын албан татвар суутган төлөгчийн тайлан"-гийн маягт /ТТ-28/-ыг 1 дүгээр хавсралтаар, "Нийслэл хотын албан татвар суутган төлөгчийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 2 дугаар хавсралтаар, Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягтын загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/196 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ч.ЧИМИДСҮРЭН