- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОГТООХ АРГАЧЛАЛ" БАТЛАХ ТУХАЙ
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/82
Улаанбаатар хот
"СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОГТООХ АРГАЧЛАЛ" БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.
2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т даалгасугай.
3.Энэхүү аргачлалын дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг тогтооход мөрдлөг болгож ажиллахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.
ДАРГА Т.НЯМ-ОЧИР
Текст томруулах
A
A
A