A

A

A

Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/44/А/40

МАЯГТЫН ЗАГВАР, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын загвар"-ыг нэгдүгээр, "Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, холбогдох программд өөрчлөлт оруулан, ажил олгогч, даатгуулагч, иргэдэд мэдээлэл өгч ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Маягт журам батлах тухай" 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246/А/245 хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН