A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЖ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/128

"МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР,ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЖ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар,чадамжийг үнэлж, баталгаажуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), Боловсролын үнэлгээний төв (Л.Ганбат), мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал нарт тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын "Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам батлах тухай" 2019 оны А/506, А/266 дугаар тушаалыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа)-т даалгасугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН