- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Газар зохион байгуулалт хийх, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 92
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 18.1.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Газар зохион байгуулалт хийх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам", 3 дугаар хавсралтаар баталсан "Газар зохион байгуулалт хийх журам"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A