A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 135

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон "Монте Карло - 46" дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу "Мөнгөн алиалагч" цомыг эзэлсэн "Трүүп Амараа" хамтлагт 40.0 (дөчин) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

2.Мөнгөн шагналд шаардагдах 40.0 (дөчин) сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН