A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 18/01

Цагаан дэрс

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ӨӨРЧИЛЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн байдал хүндэрч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, "Цагаан зуд" болсон, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 20 дугаар тогтоолын 1 дэх заалтын "тэмээ – 0 төгрөг, адуу – 1800 төгрөг, үхэр – 1000 төгрөг, ямаа – 1500, хонь – 500 төгрөг" гэснийг 2024 онд "тэмээ -0 төгрөг, адуу - 0 төгрөг, үхэр - 0 төгрөг, хонь - 0 төгрөг, ямаа - 0 төгрөг" гэж өөрчилж тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (Э.Нарангарав)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Чулуунтуяа)-д даалгасугай.

ДАРГА И.ТӨГСМАНДАХ