A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 132

Бөхт

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2023-2024 онд тохиолдож буй цаг агаарын гамшгийн улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч мал олноор хорогдож, малчдад санхүүгийн хүндрэл үүссэн, эрсдлийн үнэлгээгээр зудтай гэж үнэлэгдсэн зэргийг харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар малын төрөл тус бүрээр тогтоосон малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж 2024 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 (тавин) хувиар бууруулж өөрчлөлт оруулсугай.

2.Сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар тогтоолын тэргүүгийн 2022 оны гэснийг хассугай.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранбилэг)-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.МӨНХЦЭЦЭГ