- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 21
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "Албан тушаалын сарын цалингийн хэмжээ /төгрөгөөр/" гэсэн хэсгийн "4 800 000" гэснийг "5 056 000" гэж, "4 500 000" гэснийг "4 740 000" гэж, 4 дүгээр хавсралтаар баталсан "Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "4 800 000" гэснийг "5 056 000" гэж, "4 500 000" гэснийг "4 740 000" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх