- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД ДАЙЧДАД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АХМАД ДАЙЧДАД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ
2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан уг дайнд оролцсон амьд сэрүүн байгаа ахмад дайчинд 200.000 (хоёр зуун мянган) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа нарт даалгасугай
2. Энэхүү тогтоолыг 2004 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
