A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЭРОЛОГИЙН СТАНЦУУДАД ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ТУХАЙ

1996 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Аэрологийн шинжилгээний станцуудад 1997-2000 онд техникийн шинэчлэл хийх талаар Байгаль орчны яамнаас оруулсан саналыг зарчмын хувьд зөвшөөрч, үүнд шаардагдах хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэрийг шинэ төхөөрөмж нэвтрүүлснээр хэмнэгдэх орон тоо, төсөвт зардлын хэмжээтэй уялдуулан тооцож 1997 оноос эхлэн жил бүрийн үндсэн чиглэл, төсөвт тусгаж байхыг Байгаль, орчны яам (З.БАТЖАРГАЛ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ