- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
2003 оны 3 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 55
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан боловсруулан батлуулах заавар, журмын жагсаалтыг 1 дүгээр, чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай .
2. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд барих барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
