A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Ахмад настны тухай хуулийн 8.1.2, 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газарт ахмад настан амарч, сувилуулах хугацааг 7 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35,000 (гучин таван мянган) төгрөгөөр, сувиллын газарт 40,000 (дөчин мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 97 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА