A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт 

 

ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТООГ ТОГТООХ АРГАЧЛАЛ

 

Дээд боловсролын сургалтын байгууллага бакалаврын сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог тухайлсан хөтөлбөр бүрээр тодорхойлно. Элсэлтийн хяналтын тоог дараах алхмаар тодорхойлно. Үүнд:

-          Багшийн ачаалал: Багшийн ачаалал, тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүсэх сургалтын үйл ажиллагааны ачааллыг тооцоолж, элсэлтийн боломжит бүлгийн тоог хөтөлбөр бүрээр тодорхойлох;

-          Орчин нөхцөл: Хөтөлбөр бүрээр тодорхойлсон нийт бүлэгт сургалтын анги танхим болон лаборатори хүрэлцээтэй эсэхийг тооцох;

-          Хичээллэх боломжтой бүлгийн тоонд үндэслэн элсэлтийн хяналтын тоог тодорхойлно.

 

1. Багшийн ачааллыг тооцох

 

Тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй үүсэх сургалтын үйл ажиллагааны ачаалал болон хөтөлбөрийн үндсэн багшийн нормыг тооцсоны үндсэн дээр элсэлтийн хяналтын тооны эхний саналыг тодорхойлно.

 

1.1. Багшийн ачаалал (FC-faculty capacity): Үндсэн болон зөвлөх, гэрээт багшийн тухайн хичээлийн жилд гүйцэтгэх сургалтын А цагийг нормоор тодорхойлно. Үндсэн багшийн хувьд хичээлийн жилийн сургалтын А цагийн ачааллыг 15 багц цаг, зөвлөх, гэрээт багшийн сургалтын А цагийн ачааллыг 6 багц цаг гэж нийтлэгээр авч үзнэ.

 

1.1.1 Сургуулийн нийт үндсэн багшийг мэргэжлийн хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй байдлаас хамааруулан аль нэг сургалтын хөтөлбөрт (хөтөлбөрийн багш) харьяалуулна. Нэг хөтөлбөрт харьяалуулан тооцсон багшийг өөр хөтөлбөрт давхардуулан тооцохгүй. Төрөлжсөн нэг чиглэлийн ижил суурьтай сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг багшийг тодорхой нэг хөтөлбөрт харьяалуулах боломжгүй тохиолдолд хөтөлбөрийн төрөлжсөн чиглэлээр багцлан авч үзэж болно. Биеийн тамир, гадаад хэл зэрэг зөвхөн ерөнхий суурийн хичээл ордог үндсэн багшийг мэргэжлийн хөтөлбөрт харьяалуулахгүй.

 

1.1.2 Хөтөлбөрийн багш тус бүрийн сургалтын А цагийн нормыг нэмж нийт хөтөлбөрийн багшийн сургалтын ачааллыг тодорхойлно.

ба

 

Энд: нь нийт үндсэн багшийн тоо, нь гэрээт багшийн тоо, нь хөтөлбөрт харьяалуулаагүй үндсэн багшийн тоо. нь идэвхтэй хэрэгжүүлж буй бакалаврын нийт хөтөлбөрийн тоо. нь үндсэн багш цагийн нормоо давуулан гүйцэтгэх эсэхтэй холбоотой коэффициент ба байна. нь тухайн мэргэжлийн чиглэлийн дагуух идэвхтэй хэрэгжиж буй ахисан түвшний хөтөлбөрийн тооноос хамаарна. Тухайн мэргэжлийн чиглэлийн дагуу  магистрын тооны, докторын тооны хөтөлбөр хэрэгжүүлдэг бол  томьёогоор тодорхойлогдоно. нь биеийн тамир, гадаад хэл зэрэг зөвхөн ерөнхий суурийн хичээл ордог, хөтөлбөрт хамааруулах боломжгүй үндсэн багшийн нормыг нийт хэрэгжүүлж буй хөтөлбөрт хуваасан нэмэгдэх норм.

 

1.2.                Хөтөлбөрийн ачаалал (PR-program requirement): Тухайн мэргэжлийн хөтөлбөрийн оюутанд санал болгож буй төлөвлөгөөгөөр 1-4 дүгээр түвшин (дамжаа) бүрд жигд 30 багц цагийн хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг, нэг бүлэгт 30 хүртэл суралцагчтай гэж үзнэ.

 

1.2.1.         Тухайн мэргэжлийн хөтөлбөрийн оюутанд санал болгож буй төлөвлөгөөний 3 болон 4 дүгээр түвшинд мэргэжлийн хичээлүүд байх тул өөр хөтөлбөртэй хамтатган судлах боломжгүй буюу дангаараа судлах хичээлүүдээс тогтоно гэж үзнэ. 3 дугаар түвшний нийт 30 багц цагийн хичээлийг 1 бүлэгт заахад 30 багц цагийн ачаалал шаардлагатай (3 багц цагийн хичээлийн 2 багц цаг 7 хоногт 2 хичээлийн цагаар нэг удаагийн лекц, 1 багц цаг 7 хоногт 2 хичээлийн цагаар нэг удаагийн семинар/лабораторийн ажил гэж үзэх ба 30 багц цаг гэдгийг 3 багц цагийн 10 хичээл гэж үзнэ). 3 ба 4 дүгээр түвшин тус тусдаа нэг нэг бүлэгтэй тохиолдолд нийт 60 багц цагийн багшийн ачаалал шаардана.

Тухайн мэргэжлийн хөтөлбөрийн оюутанд санал болгож буй төлөвлөгөөний 3 ба 4 дүгээр түвшин нэгээс олон () бүлэгтэй тохиолдолд лекцийг бүлэг дунд 2 багц цагаар хамтатган, семинар/лаборатори бүлэг тус бүрд 1 багц цагаар дангаар орохоор тооцох тул олон бүлэг бүхий түвшний багшийн нийт ачаалал 3 багц цаг бүхий 1 хичээлийн хувьд () хэлбэрээр; дэлгэрүүлбэл бүлэг бүхий 3-р түвшний ачаалал , бүлэг бүхий 4-р түвшний ачаалал гэж тодорхойлогдоно.

 

1.2.2. Оюутанд санал болгож буй төлөвлөгөөний 1 ба 2 дугаар түвшинд судлах хичээлүүд ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдээс голчлон бүрдэж лекцийн хичээлийг өөр хөтөлбөрийн суралцагчидтай хамтатган судлуулах боломжтой гэж үзнэ. Тухайлбал 1-р түвшинд судлах 3 багц цагийн нэг хичээл 2 өөр хөтөлбөрт заахад хөтөлбөр тус бүрд 3 багц цагийн хичээлийг тодорхойлох боловч багшаас 7 хоногт дундын 2 хичээлийн цагийн лекц (нийт 2 багц цаг) 2 хөтөлбөрийн бүлэг тус бүрд 2, 2 хичээлийн цагийн (тус бүр 1 багц цаг) семинар/лабораторийн ажил буюу нийт 4 багц цагийн ачаалал шаардана. Өөрөөр хэлбэл 2 өөр хөтөлбөр тус бүрдээ 3, 3 буюу нийт 6 багц цагийн ижил хичээлийг хамтатган заахад 4 багц цагийн багшийн ачаалал шаардана. Иймд тухайлсан нэг хөтөлбөрийн багшийн ачааллыг 3 багц цагийн хичээлд 2 багц цагийн ачаалал авна гэж үзнэ. 1 ба 2-р түвшний багшийн авах нийт ачаалал нь тус бүр 1, 1 бүлэгтэй тохиолдолд  багц цаг байна.

Хөтөлбөрийн 1 ба 2 дугаар түвшний бүлгийн тоог гэж үзвэл бүлэг бүхий 1-р түвшний ачаалал , бүлэг бүхий 2-р түвшний ачаалал гэж тодорхойлогдоно.

 

1.2.3. 1.2.1 болон 1.2.2 дугаар хэсгийн тооцооллоос үзэхэд оюутанд санал болгох төлөвлөгөөний 1-4 дүгээр түвшин бүрд 1 бүлэг бүхий хөтөлбөрийн 1 хичээлийн жилийн бүрэн ачаалал нь багц цаг байна. Түвшин бүрд суралцах суралцагчдын бүлгийн тоог гэж үзвэл хөтөлбөрийн бүрэн ачааллыг тодорхойлох томьёо:

буюу

 

Энд: нь 1-р түвшинд элсүүлэх бүлгийн тоо, нь 2,3,4 дүгээр түвшинд дэвшин суралцах суралцагчийн бүлгийн тоо (мэдэгдэж буй).

 

5 дугаар түвшин (дамжаа)-тэй тохиолдолд  -г нэмэх, дэд бакалаврын хөтөлбөрийн хувьд -г хасаж тооцохыг анхаарна уу.

 

1.3. Багшийн ачааллаас хамаарсан элсэлтийн хяналтын бүлгийн тоог тодорхойлох:

1.3.1. Тухайн хөтөлбөрийн хувьд буюу багшийн ачаалал тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүсэх сургалтын үйл ажиллагааны ачааллыг үл хангахуйц тохиолдолд тухайн хөтөлбөрөөр элсэлт авах боломжгүй () гэж үзэж элсэлтийн хяналтын тоо тогтоохгүй.

1.3.2.         Хэрэв тохиолдолд тухайн хөтөлбөрөөр элсэлт авах боломжтой. Элсүүлэх суралцагчийн бүлгийн хамгийн их тоог дараах харьцаагаар тодорхойлно.

Энд : -нь бүхэл хэсгийг илэрхийлнэ.

 

2. Орчны нөхцөлийн хүрэлцээт байдлыг тооцох

 

Орчны хүрэлцээг сургуулийн хэмжээнд нэг удаа тооцоолно.

 

2.1. Тухайн сургуульд хэрэгжүүлж буй нийт хөтөлбөрт тусгагдсан хичээлийг хэрэгжүүлэх сургалтын анги танхим, лабораторийн өрөөний цагийн нэгтгэлийг хөтөлбөр, түвшин бүрээр суралцагчдын бүлгийн тоонд үндэслэн 7 хоногоор тодорхойлно. Хөтөлбөрийн 1 долоо хоногт хичээллэх сургалтын цагийн хэрэгцээ (ER-environmental requirement):

 

Энд: - нь харгалзан бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийн сургалтын цагийн хэрэгцээ, – нь харгалзан тухайн сургуулийн хэрэгжүүлж буй бакалавр, магистр, докторын  хөтөлбөрийн тоо, - нь дүгээр хөтөлбөрийн дүгээр түвшин дэх бүлгийн тоо. - нь харгалзан бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрийн нийт хичээлийн хэдэн хувь нь бүрэн цахим хэлбэрт шилжсэнийг илэрхийлэх коэффициент.

 

2.2. Сургуулийн хэмжээнд буй сургалтын анги танхим, лабораторийн өрөөний боломжит хуваарийн нөөцийг (EC-environmental capacity) 7 хоногоор тодорхойлно.

Энд: - нь сургуулийн нийт анги танхим, лабораторийн нөөц (7 хоногоор), – нийт анги, танхимын тоо (1 ангид өдөрт хичээллэх цагийг 10, 7 хоногийн ажлын хоногийг 5 гэж үзнэ).

Нарийн мэргэжлийн лаборатори шаардах хичээлийн хувьд тухайн хичээл тус бүрээр лабораторийн хэрэгцээ болон нөөцийг нарийвчлан авч үзнэ.

 

2.3. Сургуулийн сургалтын анги танхим, лабораторийн өрөөний боломжит хуваарийн нөөц нь хөтөлбөрийн шаардах ачаалалд хүрэхгүй  буюу тохиолдолд хөтөлбөрөөр элсүүлэх оюутны бүлгийн тоог нэгээр цөөрүүлж дахин тооцоолно. тохиолдолд I алхмаар тодорхойлсон элсэлтийн хяналтын тооны бүлгийн тоонууд нь орчны хүрэлцээнд нийцнэ гэж үзнэ.

3.  Энэхүү аргачлалын I болон II алхмаар тодорхойлогдсон боломжит бүлгийн тоо -г 1 бүлэгт 30 суралцагч гэж тооцоход нь тухайн хөтөлбөрөөр элсүүлэх боломжит нийт суралцагчийн тоо болно.

 

  1.   Хөтөлбөрийн хяналтын бүлгийн тоог багшийн ачааллаас хамааруулан тооцох жишээ

 

Сургууль нийт 8 бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэг ба тухайн А хөтөлбөрт мэргэжлийн хичээл заадаг үндсэн орон тооны 1 профессор, 2 дэд профессор, 1 ахлах багш, 2 багштай, мөн 1 зөвлөх болон 1 гэрээт багштай гэж үзье. Уг сургуульд зөвхөн ерөнхий суурийн хичээл заадаг, аль нэг хөтөлбөрт хамааруулаагүй 10 үндсэн багштай гэвэл уг багш нарын нийт стандарт ачаалал 150 кредит болно. Мөн тухай хөтөлбөрийн чиглэлээр магистрын болон докторын тус бүр 1 хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж үзье. Тухайн хөтөлбөрөөр ирэх хичээлийн жилд 2, 3, 4-р түвшинд дэвшин суралцах суралцагчдын тоо харгалзан 28, 18, 38 гэж үзвэл болно.

 

А хөтөлбөрийн цагийн багтаамж болон ачааллын талаарх мэдээлэл болон хэдэн бүлэг оюутанд үйлчлэх боломжтойг тооцоолсныг хүснэгтэд үзүүлэв.

 

Хүснэгт. Хөтөлбөрийн хяналтын бүлгийн тоо тооцсон жишээ

Хөтөлбөрийн нэр

А

Хөтөлбөр хариуцсан багш нарын тоо /албан тушаалын ангиллаар/

Профессор-1, дэд профессор-2, ахлах багш-1, багш-2, зөвлөх багш-1, гэрээт багш-1

Үзүүлэлт

Тооцоолсон үр дүн

Тайлбар

1.2

Үндсэн багш нар нормоо 20% давуулан биелүүлэхээр тооцоход

0.8

Тухайн мэргэжлийн чиглэлээр магистрын-1, докторын 1 хөтөлбөр хэрэгжүүлдэг

97.92

1.2*0.8*(6*15+2*6)

18.75

10*15/8

116.67

97.92+18.75

100+10k1

PR=10*(6+k1+1+1+2)

1-р түвшинд элсүүлэх бүлгийн тоо

2

FC>PR тул k1=[116.67/10]-6-1-1-2=2

Багшийн ачааллаас хамааран элсүүлэх оюутны тоо

60

k1*30=2*30

 

 

--- оОо ---