- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (нэмэгдэл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 19.1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41.14, 41.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх