A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22.1-д заасныг үндэслэн "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6.3.5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 360 дугаар тогтоолын хавсралтыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА