A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/81

Улаанбаатар хот

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭД АШИГЛАХ НОМ, ГАРЫН АВЛАГА, СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТОГЛООМ НААДГАЙД ТАВИХ ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2. Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т даалгасугай.

3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Тэгш хамруулах боловсролын хэлтэс (Э.Чулуунхишигт)-т, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.

ДАРГА Т.НЯМ-ОЧИР