A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 157

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 197.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм"-ийн 5 дахь заалтын "Хорих ангийн дэглэм" баганын "Хаалттай" гэснийг "Нээлттэй, хаалттай" гэж өөрчилсүгэй.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээг тухайн жилийн орон тоо, төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Б.Нандинболор)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР