- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 162
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас хариуцан зохион байгуулах "Ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2."Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт"-д заасан бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулж, бараа нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж, ерөнхий гэрээ байгуулан, цахим дэлгүүрт бүртгэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.
3.Ерөнхий гэрээний аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад шаардагдах техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, холбогдох бусад материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх