A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын тухай хуулийн 32.5, 32.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын нэмэлт санхүүжилтэд шаардагдах зардлыг 2025 оны улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН