A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД ТУЛГАМДАЖ БАЙГАА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 04 сарын 19 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД ТУЛГАМДАЖ БАЙГАА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хоршооны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчны эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын хоршоог дэмжих харилцаанд үйлчилнэ.

3.2.Малчинд төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг энэ хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.

3.3.Малчин хоршоо байгуулах, хоршоонд элсэх үйл ажиллагааг Хоршооны тухай хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл.Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээнд баримтлах зарчим

Хэвлэх

4.1.Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1.малчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэний эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.2.мал аж ахуй, малчны ахуй амьдралд шинжлэх ухаан, технологийн ололт, уламжлалт өв соёл, арга хэвшлийг хослуулах;

4.1.3.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд чиглэх;

4.1.4.малчны санал, санаачилгад тулгуурлах;

4.1.5.ил тод, үр дүнтэй байх;

4.1.6.иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлах.

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

5.1.Монгол Улсын Их Хурал мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.1.1.бүс нутгийн байршил, онцлог, байгаль цаг уурын нөхцөл, бэлчээрийн даацад үндэслэсэн байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох;

5.1.2.малчин орон нутагтаа тогтвор суурьшилтай, ая тухтай амьдрах бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх;

5.1.3.бэлчээрийг улирлын онцлогтой уялдуулан ашиглах, хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх бодлогыг тодорхойлох.

6 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

6.1.Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болох гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;

6.1.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, малчны амьжиргааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах;

6.1.3.малчид нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дурын үндсэн дээр хамтрах, хоршоо байгуулах, малчдын хоршоонд элсэх санаачилгыг дэмжих;

6.1.4.мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд малчдын хоршооны хөрөнгө оруулалтад шаардагдах эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх;

6.1.5.байгалийн аюулт үзэгдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицоход чиглэсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох;

6.1.6.малчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах, малчны залгамж халааг бэлтгэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

6.1.7.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

6.2.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулна.

6.3.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

7 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

7.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс тус бүрийн онцлогт тохирсон малчдын хоршооны загварыг боловсруулах;

7.1.2.малчдын анхан шатны болон дундын хоршооны үйл ажиллагааны чиглэлд тохирсон дэмжлэгийг бий болгох, хоршоог чадавхжуулах арга хэмжээг авах;

7.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг боловсруулж, батлуулах;

7.1.4.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан үүлдэр, омгийн малаар сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх;

7.1.5.малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах талаар байгалийн бүс нутгийн онцлогт тохирсон стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.6.тэжээлийн ургамлын тариалалт, тэжээлийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх.

8 дугаар зүйл.Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

8.1.Аймгийн Засаг дарга дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх;

8.1.2.хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, арга хэмжээг тогтмол авах;

8.1.3.байгалийн аюулт үзэгдлийн улмаас малчин, малчин өрх, мал сүрэгт учирсан хор уршгийг арилгах, малчны амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвийн хүрээнд авах;

8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчинд таниулах, сурталчлах;

8.1.5.цаг уурын байгууллагаас гаргасан цаг уурын урьдчилсан төлөвт үндэслэн эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАЛЧИН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

9 дүгээр зүйл.Малчны эрх, үүрэг

Хэвлэх

9.1.Малчин дараах эрх, үүрэгтэй:

9.1.1.мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл эрхлэх хүрээнд хоршоо байгуулах, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн малчдын хоршоонд элсэх;

9.1.2.малын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлээ өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэх;

9.1.3.өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилыг тогтмол сайжруулах, сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;

9.1.4.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах;

9.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах;

9.1.6.хуулиар хүлээсэн бусад эрх, үүрэг.

10 дугаар зүйл.Малчдын хоршооны үүрэг

Хэвлэх

10.1.Малчдын хоршоо дараах үүрэгтэй:

10.1.1.банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн үүргээ биелүүлэх;

10.1.2.олон улсын байгууллагын санхүүжилтээр олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

10.1.3.байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, хариуцлагатай байх;

10.1.4.эрх бүхий байгууллагаас гаргасан журам, заавар, стандартын шаардлагыг мөрдөх;

10.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;

10.1.6.малын гаралтай түүхий эдийн анхан шатны ангилалт, тордолт хийж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх;

10.1.7.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах, даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаарх төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталж, үе шаттай хэрэгжүүлэх;

10.1.8.хуулиар хүлээсэн бусад үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

11 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

11.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

11.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам

Хэвлэх

12.1.Энэ хуулийн 6.1.7 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.

13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

13.1.Энэ хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР