A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/19

Баруун-Урт сум

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ, ЦАГИЙН ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын согтууруулах ундаа, худалдах, үйлчлэх цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосугай.

3.Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүрийн 01-ний өдөр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдахыг хориглосугай.

4.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, олон нийтэд сурталчилж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Х.Энхцэцэг), Хууль эрх зүйн хэлтэс (Г.Ганзориг)-т тус тус даалгасугай.

5.Эрх бүхий аж ахуй нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь болон согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон заалтад байнгын хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Б.Баатархүү), холбогдох сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны "Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, цагийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай" А/86 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ