- Нүүр
- Сайдын тушаал
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дүгээр тушаалын хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын дээд боловсролын зэрэг олгох сургалтад суралцагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.
1.2.Сургууль нь энэхүү үлгэрчилсэн журамд үндэслэн холбогдох журмыг боловсруулж мөрдөнө.
1.3.Үнэлгээ нь суралцагчийн мэдлэг, чадварыг бодиттой үнэлэхэд чиглэгдсэн, шударга, ил тод байна.
Хоёр. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, аргачлал
2.1.Суралцагчийн үнэлгээ нь суралцахуйн үр дүнг бататгах, бие даан суралцах үйл ажиллагаа, бүтээлч хандлагыг дэмжих, авьяас, ур чадварыг хөгжүүлж урамшуулахад чиглэнэ.
2.2.Суралцагчийг үнэлэхдээ мэдлэг, чадварыг үнэлэхээс гадна ирц, оролцоо, идэвх зэргийг харгалзаж үзнэ.
2.3.Суралцагчийг хичээлээр олгох суралцахуйн үр дүнг хэрхэн эзэмшсэн байдлаас хамааруулан 100 хүртэл хувьчилсан оноогоор үнэлж, үсгээр болон тоогоор илтгэсэн дүнг харгалзуулна. Эсвэл суралцагчийн авсан хувьчилсан оноо 60 ба түүнээс дээш бол "тооцов" буюу "S", 60-аас доош бол "үл тооцов" буюу "U" гэсэн тэмдэглэгээг хэрэглэж болно.
2.4.Хувьчилсан оноонд үсэг ба тоогоор илэрхийлсэн үнэлгээ нь дараах байдлаар харгалзана.
Хувьчилсан оноо | Үсгээр илэрхийлсэн үнэлгээ | Тоогоор илэрхийлсэн үнэлгээ /голч оноо/ |
95-100 | +A | 4.0 |
90-94 | A | 3.7 |
87-89 | +В | 3.3 |
83-86 | В | 3.0 |
80-82 | -B | 2.7 |
77-79 | +C | 2.3 |
73-76 | С | 2.0 |
70-72 | -C | 1.7 |
65-69 | D | 1.3 |
60-64 | -D | 1.0 |
0-59 | F | 0.5 |
WF | 0 |
2.5.Үсгээр илэрхийлсэн үнэлгээ нь дараах 5 үнэлгээний түвшний агуулгад хамаарна.
2.5.1.+А болон А үнэлгээ - сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг дээд зэрэг бүрэн гүйцэд, бүтээлчээр ойлгосон, ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашигладаг.
2.5.2.+В, В болон -В үнэлгээ-дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, тухайн хичээлтэй холбоотой аливаа асуудал шийдвэрлэхдээ ухагдахууныг ашиглах чадвартай.
2.5.3.+С, С болон -С үнэлгээ-тухайн хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны хангалттай ойлгосон, дундаж түвшний асуудлыг шийдвэрлэх чадвартай, цаашид энэ чиглэлээр хичээл судлах хангалттай бэлтгэлтэй.
2.5.4.D, -D үнэлгээ-дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, энгийн хялбар асуудлыг шийдвэрлэх чадвартай ерөнхийдөө мэдлэг, чадвар, дадал дутмаг.
2.5.5.F үнэлгээ-сургалтын үйл ажиллагаанд оролцсон хэдий ч мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.
2.5.6.WF үнэлгээ-сургалтын үйл ажиллагааны тодорхой хэсэгт оролцоогүйн улмаас хангалтгүй үнэлгээ авах боломжгүй болсныг илтгэх дүн.
2.6.Суралцагч тухайн хичээлийг судлан +A, A, -A, +B, B, -B, +C, C,-C, D,-D үнэлгээ авч бүрэн дүгнэгдэж дууссан тохиолдолд тухайн хичээлийг амжилттай судалсанд тооцно.
2.7.Сургууль тухайн хичээлийн ач холбогдлыг харгалзан уг хичээлд авбал зохих дүнгийн доод хязгаарыг зааж өгч болно.
2.8."Тооцов", "үл тооцов" гэсэн тэмдэглэгээ нь тоон утга /оноо/-гүй байж болно. Тоон утга бүхий "тооцов", "үл тооцов" тэмдэглэгээ бүхий хичээлийн дүнг голч оноо (дүн) бодоход тооцохгүй. Багц цаг бүхий "тооцов" үнэлгээтэй хичээлийн багц цагийг цуглуулбал зохих багцын биелэлтэд тооцож болно.
2.9.Анагаах, урлаг зэрэг тусгай үнэлгээ шаарддаг мэргэжлийн хичээлийн "тооцов" үнэлгээг дүйцүүлэн голч дүнд тооцохыг тухайн сургуулийн журмаар зохицуулна.
2.10.Тухайн сургуулийн суралцагчдын хичээлд оролцсон байдал, шалгалт өгсөн эсэх, дүнгээ ахиулах боломж олгох, багц цагийг шилжүүлэн тооцох зэргийг илтгэх нэмэлт үсгэн тэмдэглэгээг хэрэглэж болно. Түгээмэл хэрэглэгддэг нэмэлт тэмдэглэгээг хоёрдугаар хавсралтад заасны дагуу хэрэглэнэ.
2.11.Суралцагчдын мэдлэг, чадвар, дадлагыг үнэлэх үндсэн арга нь бичгийн шалгалт байх боловч сургууль нь хөтөлбөрийн онцлогийг харгалзан шалгалтын бусад аргыг хослуулан хэрэглэж болно.
2.12.Хүндэтгэн үзэх шалтгаанаар болон хангалтгүй үнэлэгдсэн суралцагчийг хэрхэн үнэлэх асуудлыг сургууль өөрийн журамд заавал тусгана.
Гурав.Гол оноо, голч дүн
3.1.Суралцагчийн сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнгээр тодорхойлно.
3.2.Голч оноо нь багц цаг бүхий хичээл бүрээр суралцагчийн авсан голч оноог харгалзах багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт харьцуулсан үзүүлэлт бөгөөд дараах томьёогоор тооцно.
i=1, ..., n; нь 1, 2, ..., n дугаар хичээлд харгалзах голч оноо
нь 1, 2, ..., n дугаар хичээлд харгалзах багц цаг/кредит/
3.3.Голч дүн нь багц цаг бүхий хичээл бүрээр суралцагчийн авсан хувьчилсан оноог харгалзах багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт харьцуулсан үзүүлэлт бөгөөд дараах томьёогоор тооцно.
i=1, ..., n; нь 1, ..., n дугаар хичээлд харгалзах хувьчилсан оноо
нь 1, ..., n дугаар хичээлд харгалзах багц цаг/кредит/
3.4.Төгсөлтийн голч оноо (дүн) нь зөвхөн амжилттай дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд тодорхойлогдож төгсөлтийн албан ёсны баримт бичигт бичигдэнэ.
3.5.Сургууль суралцагчдад боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдаж түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөхөд төгсөлтийн голч оноо (дүн), шилжин суралцах, сурлагаар хасах зэрэгт харгалзах нэг нөхцөл болгож суралцах хугацааны голч оноо (дүн)-ны хэмжээнд босго тавьж болно.
3.6.Суралцагчийн голч оноог улирал бүр сургууль системд бүртгэнэ.
3.7.Суралцагчийн системд бүртгэгдсэн голч онооны үзүүлэлт нь оюутан цэрэг хөтөлбөр болон зээл, тэтгэлэгт хамрагдах, сонгон шалгаруулалтад оролцох үндэслэл болно.
Дөрөв. Хөндлөнгийн үнэлгээ
4.1.Суралцагчийн эзэмшиж буй мэдлэг, ур чадварт хөндлөнгийн үнэлгээ хийж болно. Хөндлөнгийн үнэлгээг Дээд боловсролын тухай хуулийн 21.4-т заасан төлөөлөл хамтран хэрэгжүүлнэ.
4.2.Энэ журмын 4.1 дэх үнэлгээг хийхдээ Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хөтөлбөрийн хүрэх үр дүн, мэргэжлийн стандарттай уялдуулан үнэлгээний сорилыг бусад төлөөллийн саналыг тусган боловсруулна.
4.3.Хөндлөнгийн үнэлгээг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналаар хийнэ.
4.4.Тухайн сургуулийн нийт оюутан эсхүл тодорхой хөтөлбөрийн суралцагчийг хөндлөнгийн үнэлгээнд хамруулж болно.
4.5.Сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, эрэмбэ тогтоох, тусгай болон энгийн зөвшөөрөл сунгахтай холбогдох харилцаанд хөндлөнгийн үнэлгээний үр дүнг харгалзана.
Тав. Бусад
5.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн судалгааны ажлын үр дүн, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаан, олон нийтийн ажилд гаргасан амжилтыг багц цагт тооцохыг тухайн сургуулийн журмаар зохицуулна. Багц цагийн хэмжээ нь нийт 5 кредитээс хэтрэхгүй байна.
5.2.Суралцагчийг цахим болон зайны сургалтаар олгосон мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхтэй холбогдох зохицуулалт, шаардлагыг сургууль өөрийн журамд заавал тусгана.
--- о0о ---
Түгээмэл хэрэглэгддэг дүнгийн нэмэлт тэмдэглэгээ, түүний тайлбар
Хүснэгт 1
Үсгэн тэмдэглэгээ
| Тайлбар | Голч дүн бодоход уг тэмдэглэгээ бүхий дүнг тооцох эсэх | Дүнгийн тодорхойлолтод уг тэмдэглэгээ бичигдэх эсэх | Төгсөлтийн баримт бичигт уг тэмдэглэгээ бичигдэх эсэх |
NA | Одоогоор дүгнэгдээгүй буюу судалж байгаа хичээлийн тэмдэглэгээ. (final grade Not yet Available)
| Үгүй | Үгүй | Үгүй |
G | Бүрэн дүгнэгдэж дууссаныг илтгэх тэмдэглэгээ. (Graded) | Тийм | Тийм | Тийм |
W | Хичээлийн агуулгын 2/3-аас багагүйг судалсан, явцын үнэлгээний нийлбэр 60 хувийг хангасан боловч хичээлийн эцсийн үнэлгээгээ зохих түвшинд хүрэхгүй гэж суралцагч үзвэл улирал дуусахаас 7 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр багшид хүсэлт гаргасныг илтгэх тэмдэглэгээ. Тус хичээлийг дахин судлах бол шинээр үзэх хичээлийн нэгэн адил бүртгүүлж судална. (Withdraw) | Үгүй | Тийм | Үгүй |
WF | Суралцагч хичээлийн аль нэг хэлбэрийн 1/3-ээс илүүд суугаагүй тохиолдолд багш тухайн хичээлийн улирал дуусахаас 7 хоногийн өмнө тавих тэмдэглэгээ. Энэхүү тэмдэглээ нь суралцагчдад F үнэлгээтэй адилаар тооцогдоно. (Withdrawal Fail) Тус хичээлийг дахин судлахдаа шинээр үзэх хичээлийн нэгэн адил бүртгүүлж судална. | Үгүй | Тийм | Үгүй |
NR | Багш нь дүгнэх хугацаанд багтааж дүгнээгүй тохиолдолд тавих тэмдэглэгээ. Дүнгийн гомдол маргааны хугацаанд суралцагчийн зүгээс дүнгийн гомдол гаргаагүй тохиолдолд тухайн хугацаа дууссаны дараа суралцагчийн цуглуулсан онооноос хамааруулан харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. (No grade Reported) | Тийм | Тийм | Үгүй |
R | Тухайн хичээлийг амжилттай судалсан ч дахин судлах хүсэлт гаргасан бол дахин судлах боломжоор хангах тэмдэглэгээ. (Repeat) | Үгүй | Тийм | Үгүй |
I | Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ дутуу эсвэл улирлын шалгалтад ороогүй үед багшийн үед тавих тэмдэглэгээ. Суралцагч нөхөн шалгуулах хугацаанд багтааж шалгуулан дүгнүүлэх ба уг хугацаанд багтаж дүгнүүлээгүй тохиолдолд суралцагчийн цуглуулсан онооноос хамааруулан харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. (Incomplete) | Үгүй | Тийм | Үгүй |
E | Улирлын шалгалтад ороогүй бол багш энэ тэмдэглэгээг тавина. Суралцагч нөхөн шалгуулах хугацаанд багтааж шалгуулан дүгнүүлэх ба уг хугацаанд багтаж дүгнүүлээгүй тохиолдолд суралцагчийн цуглуулсан онооноос хамааруулан харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. (Examine incomplete by student)
| Үгүй | Тийм | Үгүй |
CA | Суралцагч хугацаат цэргийн албанд татагдсан, хязгаарлалт хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт 2 сараас их хугацаанд байсан, гэнэтийн осолд өртсөн, хүнд өвчний улмаас мэс засал хийлгэсэн тохиолдолд тавигдах тэмдэглэгээ. Суралцагч дахин судлах тохиолдолд төлбөр шаардахгүйгээр үргэлжлүүлэн суралцах боломжийг олгоно. (Cancelled)
| Үгүй | Тийм | Үгүй |
CR | Өөр сургуулийн дүйцүүлсэн хичээлийг тодотгох тэмдэглэгээ. (Credit gRanted) | Тийм | Тийм | Тийм |
RC | Дүнгийн гомдол маргаанаар засварлагдсан дүнг илэрхийлэх тэмдэглэгээ (ReConsidered) | Тийм | Тийм | Үгүй |
--- о0о ---
Текст томруулах
A
A
A