A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар тушаалын хавсралт

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

 

Дээд Боловсролын Сургалтын Байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр нь сургуулийн хэв шинж, хөтөлбөрийн чиглэлээс үл хамаарч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

Нэг.  Сургалтын хөтөлбөрийн тодорхойлолт, ангилал

1.1.  Сургалтын хөтөлбөр нь "Хөтөлбөрийн зорилго, зорилт, суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшил, сургалтын арга зүй, үнэлгээ сайжруулалтын төлөвлөлт болон сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багшлах бүрэлдэхүүн, элсэгч, төгсөгчид тавигдах шаардлагыг тусгасан цогц баримт бичиг" байна.

 

1.2.  Суралтын хөтөлбөрийг түвшин, олгох боловсролын зэргээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөр гэж ангилна.

 

1.3.  Сургалтын хөтөлбөрийг хамрах хүрээгээр шинжлэх ухааны нэг чиглэл дагнасан, шинжлэх ухааны салбар дундын, түвшин хоорондын нэгдмэл, дэвшин суралцах боломж бүхий шаталсан, сургалт явуулах эрх бүхий бусад байгууллагатай хамтарсан гэж ангилна.

 

1.4.  Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэлбэрээр танхимын, танхимын бус, хосолсон гэж ангилна.

Хоёр. Сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага

 

Сургалтын хөтөлбөр нь хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, дүн шинжилгээ; хөтөлбөрийн зорилго, зорилт; хөтөлбөрийн суралцахуйн үр дүн; хөтөлбөрийн сургалтын арга зүй; хөтөлбөрийн төлөвлөлт; хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт болон сургалтын орчны шаардлага; хөтөлбөр хэрэгжүүлэх багшид тавих шаардлага; элсэгч, төгсөгчид тавих шаардлага гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх ба дараах шаардлагад нийцсэн байна.

2.1.  Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, дүн шинжилгээ

 

2.1.1. сургалтын хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл хэсэгт хөтөлбөрийн нэр, хөтөлбөрийн индекс, хөтөлбөрийн боловсролын түвшин, хөтөлбөрийн салбар шинжлэх ухааны нэр, хөтөлбөр хариуцах сургууль, тэнхимийн нэр, хөтөлбөр хариуцах нэгжийн хаяг, сургалт явуулж ирсэн түүх, туршлага гэсэн агуулгыг тус тус  тусгасан байна.

 

2.1.2. дүн шинжилгээ хэсэгт хөтөлбөрийн үзэл баримтлал, хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн шаардлага, ирээдүйн чиг хандлагын судалгаа, дотоод, гадаадын ижил төстэй хөтөлбөртэй харьцуулсан судалгааг тус тус тусгасан байна.

 

2.2.     Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.2.1. хөтөлбөрийн зорилго, зорилтыг тухайн хөтөлбөрөөр төгсөгч мэргэжлээрээ 4-5 жил ажилласны дараа түүний мэдлэг, чадвар, хандлага төлөвшил ямар түвшинд хүрсэн байхыг төсөөлсөн ерөнхий үр дүн байдлаар хөтөлбөрийн оролцогч талууд (багш, ажил олгогч, мэргэжлийн холбоод гэх мэт)-тай хамтран тодорхойлно.

2.2.2. хөтөлбөрийн зорилго, зорилтыг тухайн сургуулийн эрхэм зорилго, зорилттой уялдуулсан байна.

2.2.3. хөтөлбөрийн зорилго, зорилтыг дэд бакалавр, бакалавр, магистр, докторын түвшинд шатлан гүнзгийрсэн, хэмжигдэхүйц байдлаар залгамж холбоотойгоор боловсруулсан байна.

2.3.     Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

2.3.1. хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг тухайн хөтөлбөрөөр суралцагчийн төгсөх үедээ эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн жагсаалт байдлаар тодорхойлсон байна.

2.3.2. хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур шаардлага, Мэргэшлийн Үндэсний Шаталсан Бүтцийн чадамжийн тодорхойлогч, тухайн хөтөлбөрийн чиглэлийн мэргэжлийн холбоодоос тавьдаг нэмэлт шалгуур шаардлага болон хөтөлбөрийн зорилго, зорилттой тус тус уялдуулан тодорхойлсон байна.

2.3.3. хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг дэд бакалавр, бакалавр, магистр, докторын түвшинд шатлан гүнзгийрсэн, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлсон байна.

2.3.4. хөтөлбөрийн түвшин, чиглэлээс үл хамаарч шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх, системтэйгээр сэтгэх, багаар ажиллах, харилцааны, гадаад хэл ашиглах, аливааг бүтээхдээ гадаад орчин ба нийгэм, байгууллага ба бизнесийн хүрээний үр нөлөөг тодорхойлж үнэлэх зэрэг хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлага төлөвшлийг хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн жагсаалтад тусгасан байна.

2.3.5. тухайн хөтөлбөрийн түвшин, чиглэлээс хамаарсан суралцахуйн үр дүнг сургууль, хөтөлбөр хариуцах нэгж тодорхойлж хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн жагсаалтад тусгана.

2.4.     Хөтөлбөрийн сургалтын арга зүй

 

2.4.1. хөтөлбөрийн сургалтын арга зүй нь суралцахуйн болон багшлахуйн үйлийн оновчтой хослол байх бөгөөд суралцагч төвтэй, тэдний оролцоог дэмжсэн, суралцахуйн идэвхтэй хэлбэр голлосон, мэдээлэл харилцаа, холбооны дэвшилтэт технологи, цахим сургалтын арга зүйг уламжлалт сургалтын арга зүйтэй зохистойгоор хослуулсан байна.

 

2.4.2. тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг эзэмшихэд тохирох сургалтын арга зүйг тодорхойлж, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын арга зүйн хамаарлыг гаргаж хөтөлбөрт тусгасан байна.

 

2.4.3. тухайн хөтөлбөрт туссан сургалтын арга зүйн аль тохиромжтойг сонгон хичээлийн хөтөлбөрт заавал тусгасан байна.

 

2.5.     Хөтөлбөрийн төлөвлөлт

 

2.5.1. сургалтын төлөвлөгөө

 

2.5.1.1. сургалтын төлөвлөгөө нь хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл болон судлах хичээлийн код, нэр, харгалзах багц цаг, өмнөх холбоо, улирал зэрэг мэдээллийг агуулсан баримт бичиг байна.

 

2.5.1.2. шинжлэх ухааны нэг чиглэлийг дагнасан сургалтын төлөвлөгөөг дэд бакалаврт 90, бакалаврт 120, магистрт 30, докторт 60 багц цагаас доошгүй байхаар тус тус төлөвлөнө.

 

2.5.1.3. технологийн коллежийн инженерчлэлийн чиглэлийн дэд бакалаврын сургалтын төлөвлөгөөг 167 багц цагаас доошгүй байхаар төлөвлөнө.

 

2.5.1.4. сургуулийн хэрэгжүүлж байгаа түвшин хоорондын нэгдмэл сургалтын төлөвлөгөө нь бакалавр-магистрын хувьд 150, магистр-докторын хувьд 90 багц цагаас доошгүй байна.

 

2.5.1.5. бакалавр-магистрын нэгдмэл агуулга бүхий хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд бакалаврын мэргэших болон магистрын  мэргэжлийн суурь, мэргэших хичээлд тооцож болох 15 хүртэл багц цагийн хичээлийг тодорхойлж, магистрын хичээл байдлаар төлөвлөнө.

 

2.5.1.6. магистр-докторын нэгдмэл агуулгатай сургалтын төлөвлөгөөнд магистр, докторын  мэргэжлийн суурь, мэргэших хичээлд тооцож болох 19 хүртэл багц цагийн хичээлийг тодорхойлж, докторын хичээл байдлаар төлөвлөнө.

 

2.5.1.7. xx88 индекс бүхий салбар дундын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний агуулга нь хоёр хүртэлх салбарыг хамарсан бол тухайн индекст хамаарах салбарын агуулга нь 50 хувиас багагүй, гурав хүртэлх салбарыг хамарсан бол тухайн индекст хамаарах салбарын агуулга нь 40 хувиас багагүй байна.

 

2.5.1.8. салбар дундын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь болон мэргэших хэсгийн агуулгыг дэд бакалаврт 12, бакалаврт 15, магистрт 6, докторт 9-өөс доошгүй багц цагаар тус тус нэмэгдүүлж төлөвлөнө.

 

2.5.1.9. дээд боловсролын зэргийг арт, шинжлэх ухааны, мэргэжлийн гэж ангилах ба олгох боловсролын зэргээс хамаарч сургалтын төлөвлөгөөний агуулгыг ялгаатай байдлаар төлөвлөнө.

 

2.5.1.10.           арт/art/ чиглэлийн зэрэг олгох хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тухайн шинжлэх ухааны чиглэлийн үндсэн суурь ойлголтуудыг бүрэн эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвар олгох зорилгоор бусад чиглэлийн мэдлэг, чадварыг (нийгэм, эдийн засаг, гадаад хэл, эрх зүй, мэдээллийн технологи, судалгаа шинжилгээ гэх мэт) түлхүү эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлүүд багтсан байна.

 

2.5.1.11.           шинжлэх ухааны боловсролын зэрэг олгох хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд математик, байгалийн ухаан, тооцоолол, шинжилгээ болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрсэн мэдлэг, чадвар олгох хичээлүүд түлхүү багтсан байхаас гадна дадлага, лабораторийн туршилт, төсөл, судалгааны ажил заавал туссан байна.

 

2.5.1.12.  тодорхой мэргэжлийн чиглэлээр боловсролын зэрэг олгох хөтөлбөр тухайн дагнасан салбар шинжлэх ухааны мэргэжлийн мэдлэг, чадварыг түлхүү олгоход чиглэсэн байна. Сургалтын төлөвлөгөөнд илүү практик чиг баримжаатай, мэргэжлийн ажлын байруудад шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн хичээл, дадлага, төслийн ажлыг заавал тусгана.

Хүснэгт 1. Хөтөлбөрийн боловсролын зэргийн ангилал

Түвшин

Эрдмийн /академик/

Мэргэжлийн

Дэд бакалаврын зэрэг

Арт чиглэлийн дэд бакалаврын зэрэг

(Associate of Arts)

Шинжлэх ухааны дэд бакалаврын зэрэг (Associate of Science)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн дэд бакалаврын зэрэг

Associate of (professional field-Business, Education, Engineering)

Бакалаврын зэрэг

Арт чиглэлийн бакалаврын зэрэг

(Bachelor of Arts)

Шинжлэх ухааны бакалаврын зэрэг

(Bachelor of Science)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн бакалаврын зэрэг

Bachelor of (professional field-Business, Education, Engineering)

Магистрын зэрэг

Арт чиглэлийн магистрын зэрэг

(Master of Arts)

Шинжлэх ухааны магистрын зэрэг

(Master of Science)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн магистрын зэрэг

Master of (professional field-Business, Education, Engineering)

Докторын зэрэг

Боловсролын доктор

(Doctor of Philosophy)

Doctor of Science

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн докторын зэрэг

Doctor of (professional field-Business, Education, Engineering)

Дэд бакалавр, бакалаврын сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

2.5.1.13.  дэд бакалавр, бакалаврын сургалтын төлөвлөгөө нь харилцан уялдаатай ерөнхий суурь, мэргэжлийн суурь, болон мэргэших хэсэгтэй, хэсэг бүрд заавал ба сонгон судлах хичээлтэй байна.

 

2.5.1.14.  сонгон судлах хичээлийн жагсаалтад тухайн хөтөлбөрийн суралцагч судлах боломжтой өөрийн болон бусад сургууль, тэнхимийн хичээлийг багтаасан байна.

 

2.5.1.15.  сургалтын төлөвлөгөөний агуулгын бүтцэд сонгон судлах хичээлээс гадна нээлттэй сонгон судлах хичээлийн жагсаалтыг гаргаж суралцагч өөрийн хүсэл сонирхлын дагуу нэмэлт хичээл судлах боломжийг бүрдүүлнэ.

 

2.5.1.16.  ерөнхий суурь хэсэгт дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, хандлага төлөвшил эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга байх ба сургалтын төлөвлөгөөний нийт багц цагийн 25 хувиас багагүй, 30 хувиас илүүгүй байна.

 

2.5.1.17.  ерөнхий суурийн хэсэгт сургалтын хөтөлбөрийн чиглэлээс үл хамаарч хүснэгт 2-д үзүүлсэн агуулгын чиглэл бүрд харгалзах суралцахуйн үр дүнг эзэмшүүлэх зорилгоор хүснэгтэд заасан багц цагаас багагүй бие даасан хичээл, эсхүл хичээлийн тодорхой агуулгыг заавал судлахаар тусгасан байна.

Хүснэгт 2. Дээд боловсролын ерөнхий суурь хэсгийн суралцахуйн үр дүн

Агуулгын чиглэл

Ерөнхий суурийн хичээлээр эзэмших суралцахуйн үр дүн

Багц цаг

Байгалийн

ухаан

-       Байгалийн юмс үзэгдлийн мөн чанар, шинжлэх ухааны үзэл баримтлалыг ойлгож тайлбарлах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, таамаглал дэвшүүлэх, задлах шинжлэх, нэгтгэн дүгнэх

-       Мэдээллийн технологийн ололт амжилтыг бүтээлчээр ашиглах, логик сэтгэлгээ хөгжүүлэх, шалтгаан үp дагаврын холбоог тогтоох, процессыг загварчлах, дүрслэн үзүүлэх, асуудал шийдвэрлэх

3+

Хүмүүнлэгийн ухаан

-       Хүний хөгжлийг танин мэдэх, түүх, соёл, гүн ухаан, урлаг, roo зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, иргэний ёс зүй болон зан төлөв, хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжлийг мэдлэг ойлголтыг хэрэглэх

-       Эх хэлээр утга төгс ярих, илтгэх, найруулан бичих, эрдэм шинжилгээний бичлэгт хэрэглэх

-       Англи хэл (бусад хэл)-ээр  ахисан дунд түвшинд ярих, сонсох, унших, бичих, мэргэжлийн эх сурвалжийг ашиглах

6+

Нийгмийн ухаан

-       Нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, хувь хүн, гэр бүлийн төлөвшил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, хүн хоорондын харилцаа, зан үйлийг танин мэдэх, бүтээлчээр сэтгэх, асуудалд шинжлэх ухаанчаар хандах

3+

Амьдрах

 ухаан

-       Эрүүл амьдрах, зөв хооллох ухаанд суралцах, бие бялдраа хөгжүүлэх, эрсдэл, гамшгийн үед аюулгүй байдлаа хангах, анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх

3+

Салбар чиглэлийн ерөнхий суурь

-       Сонгосон мэргэжлийн онцлог, ажлын байрны шаардлага, хөгжлийн чиг хандлага, давуу талыг тайлбарлах, мэргэжлийн чиглэлийн суурь мэдлэг, чадварыг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх, хувь хүний, харилцааны үндсэн мэдлэг, чадварыг мэргэжлийн хүрээнд хэрэглэх

-

2.5.1.18.  энэхүү шаардлагын хүснэгт 2-т заасан Монголын түүх, соёл; Монгол хэл, бичиг, найруулга зүйн чиглэлийн суралцахуйн үр дүнг эзэмшүүлэх 6-аас доошгүй багц цагийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгана.

 

2.5.1.19.  мэргэжлийн суурь хэсэгт суралцах чиглэлийн шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх агуулга байх ба хөтөлбөрийн нийт багц цагийн 25 хувиас багагүй, 30 хувиас илүүгүй байна.

 

2.5.1.20.  мэргэших хэсэгт тухайн салбар чиглэлийн мэргэжлийн мэдлэг, чадвар, арга технологи эзэмшүүлэх агуулга байх ба хөтөлбөрийн нийт багц цагийн 40 хувиас доошгүй байна.

 

2.5.1.21.  Уламжлалт анагаах ухааны хөтөлбөрийн мэргэжлийн суурь, мэргэших хэсгийн багц цагийн 60-аас доошгүй хувь нь уламжлалт анагаах ухааны агуулга байна. Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эм зүй, нүүр ам судлалын  хөтөлбөрт уламжлалт ангаах ухааны 4-өөс доошгүй багц цагийн агуулгыг заавал судлахаар тусгана.

 

2.5.1.22.  шинжлэх ухаан, салбарын онцлог, ажлын байрны шаардлагатай уялдуулан тухайн хөтөлбөрийн агуулгын хүрээнд сургалтын төлөвлөгөөний мэргэших хэсгийг хэд хэдэн төрөлжсөн (мэргэших) чиглэлтэйгээр бoлoвcpyyлж болно. Төрөлжсөн чиглэл бүр 12-15 багц цагийн багтаамжтай байх ба чиглэл бүрд хамаарах хичээл өөр хоорондоо давхцалгүй байна.

 

2.5.1.23.  хэд хэдэн төрөлжсөн чиглэлтэй хөтөлбөрийн хувьд оюутан заавал аль нэг төрөлжсөн чиглэлийг сонгохгүйгээр чиглэл бүрээс өөрийн саналаар хичээл сонгон судалж болно.

 

2.5.1.24.  аль нэг төрөлжсөн чиглэлийг сонгон суралцсан тохиолдолд төгсөгчийн төгсөлтийн баримт бичгийн дүнгийн хавсралтад төрөлжсөн чиглэлийн нэрийг нэмж тусгана.

хэрэгжүүлж  болно/

Технологийн коллежийн дэд бакалаврын сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

 

2.5.1.25.  технологийн коллежийн дэд бакалаврын сургалтын төлөвлөгөө нь бүрэн дунд боловсролын агуулгыг багтаасан ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших агуулгын хэсэг бүхий заавал, сонгон судлах хичээлтэй байна.

 

2.5.1.26.  ерөнхий суурь хэсэг бүрэн дунд ба дээд боловсролын түвшинд мэдлэг, чадвар, хандлага төлөвшил эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай, сургалтын төлөвлөгөөний нийт багц цагийн 45 хувиас багагүй, 55 хувиас илүүгүй байна.

 

2.5.1.27.  сургалтын хөтөлбөрийн чиглэлээс үл хамаарч хүснэгт 3-д үзүүлсэн агуулгын чиглэл бүрд харгалзах суралцахуйн үр дүнг эзэмшүүлэх зорилгоор хүснэгтэд заасан багц цагаас багагүй бие даасан хичээл, эсхүл хичээлийн тодорхой агуулгыг заавал судлахаар тусгасан байна.

2.5.1.28.  ерөнхий суурь хэсгийн бүрэн дунд боловсролын агуулга 76 багц цагаас багагүй байна.

 

Хүснэгт 3. Технологийн коллежийн ерөнхий суурь хичээлийн агуулгын хүрээ

Агуулгын

чиглэл

Ерөнхий суурийн хичээлээр эзэмших

суралцахуйн үр дүн

Багц цаг

Математик

Мэргэжлийн салбарын үндсэн асуудлуудыг шийдэхэд математикийн мэдлэг болон тооцооллын арга техникийг ашиглах

21

Байгалийн ухаан

Байгалийн юмс үзэгдлийн мөн чанар, шинжлэх ухааны үзэл баримтлалыг тайлбарлах, мэдээлэлд шинжлэх ухаанчаар хандах, инженерчлэлийн асуудалд хэрэглэх

  12+

Судалгаа шинжилгээний

apra зүй, орчин үеийн хэрэгслүүд

Логик сэтгэлгээ хөгжүүлэх, орон зайн, юмс, процессыг зураглах, загварчлах,  дизайн, зураг зүйн технологи, мэдээллийн технологийн мэдлэг, хэрэгслийг инженерчлэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх

2+

Мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр ерөнхий мэдлэг, чадвар олгохоос гадна мэдээ баримтад шинжилгээ хийж үнэлэх, логик сэтгэлгээ хөгжүүлэх, шалтгаан үp дагаврын холбоог тогтоох, процессыг загварчлах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшүүлэх

2+

Үндэсний эх хэл, бичиг

Мэргэжлийн салбарын үг хэллэгийг агуулсан өргөн хүрээний эх хэлний мэдлэг, өндөр түвшний ойлголт, уян хатан сэтгэлгээ, баялаг үг хэллэгээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх, утга агуулгыг бүрэн илэрхийлэн найруулан бичих

9+

Хүмүүнлэг, нийгмийн ухаан

Хүний хөгжлийг танин мэдэх, түүх, соёл, гүн ухаан, урлаг, roo зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, иргэний ёс зүй болон зан төлөв, хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжлийг мэдлэг ойлголтыг хэрэглэх

6+

Гадаад хэл

Япон, Англи хэл дээр байгаа мэргэжлийн чиглэлийн ном, зохиолийг Монгол хэл рүү орчуулах, хэлний  мэдлэгээ ярианы болон бичгийн харилцаанд ашиглах

12+

Амьдрах ухаан

 

Эрүүл амьдрах, зөв хооллох, бие бялдраа хөгжүүлэх, эрсдэл, гамшгийн үед аюулгүй байдлаа хангах, анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх, зөв амьдрах ухаанд суралцаж дадал зуршил болгох

6+

 

2.5.1.29.  мэргэжлийн суурь хэсэг суралцах чиглэлийн инженерийн болон шинжлэх ухааны суурь мэдлэг олгоход чиглэсэн агуулгатай байх ба нийт багц цагийн 30 хувиас багагүй, 35 хувиас илүүгүй байна.

 

2.5.1.30.  мэргэших хэсэгт тухайн салбар чиглэлийн мэдлэг, чадвар, арга, технологи эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга байх ба нийт багц цагийн 20 хувиас багагүй байна.

Ахисан түвшний сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

2.5.1.31.  магистрын сургалтын хөтөлбөр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон мэргэших байдлаас хамаарч "судалгааны" болон "мэргэжлийн" гэсэн чиглэлтэй байж болох ба сургалтын төлөвлөгөөний агуулга ялгаатай байна.

 

2.5.1.32.  судалгааны магистрын хөтөлбөрийн суралцах хугацаа нь 1.5-2 жил байх бөгөөд судалгааны арга зүй, мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

 

2.5.1.33.  мэргэжлийн магистрын хөтөлбөрийн суралцах хугацаа нь 1-2 жил байх бөгөөд тухайн хөтөлбөрийн мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, чадвар эзэмшүүлж, дадлагажуулахад чиглэнэ.

 

2.5.1.34.  докторын хөтөлбөрийн суралцах хугацааг 2.5-4 жил байхаар төлөвлөнө.

 

2.5.1.35.  ахисан түвшний сургалтын төлөвлөгөөний агуулга, багц цагийг хүснэгт 4-д үзүүлсний дагуу хуваарилна.


Хүснэгт 4. Ахисан түвшний сургалтын төлөвлөгөөний багц цагийн хуваарилалт

Агуулгын чиглэл

Агуулгын хүрээ

Мэргэжлийн магистр

Судалгааны магистр

Докторын сургалтын төлөвлөгөө

Магистр, докторын нэгдмэл төлөвлөгөө

Мэргэжлийн суурь хичээл

Судалгааны арга зүй, загварчлал, ёс зүй,  оюуны өмчийн мэдлэг, чадвар олгох зорилго бүхий хичээлүүд байна.

6

6

6

6

Хөтөлбөрийн чиглэлийн ахисан түвшний суурь мэдлэг, чадвар олгох хичээлүүд байна.

6

6

6

12(6)

Мэргэших хичээл

Судалгааны ажил гүйцэтгэхэд шаардагдах тухайн болон бусад салбар шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар, арга технологи олгох хичээлүүд байна.

15

9

12

21(12)

Эрдэм шинжилгээ, судалгаа

Судалгааны сэдвийн дагуу багшийн удирдлага дор судалгааны лабораторт сууж туршилт, судалгаа хийх, үр дүнг хэлэлцүүлэх, хэвлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөнө.

-

4

12

16(12)

Магистрын төгсөлтийн ажил/

диссертаци

Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр асуудал шийдвэрлэж, шинэ мэдлэг бүтээх судалгааны ажил байна.

-

5

24

35

Мэргэжлийн дадлага

Мэргэжлийн чиглэлийн дагуу практик ур чадвар эзэмшүүлэх дадлагын хичээл байна.

5

-

 

 

Нийт

32

30

60

90 (71)

2.5.1.36.  ахисан түвшний хөтөлбөрийн мэргэжлийн суурийн 12 хүртэлх багц цагийн хичээлийг магистрант, докторант хамт судлах, дүйцүүлэх боломжтой байхаар төлөвлөж болно. Энэ тохиолдолд хичээлийг докторын түвшний хичээл байдлаар төлөвлөнө.

 

2.5.1.37.  тухайн магистрын хөтөлбөрийн чиглэлээс өөp чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн иргэнийг бакалаврын түвшний хичээл нэмэлтээр судлах нөхцөлтэйгөөр үндсэн магистрын хөтөлбөрт элсүүлж болно. Энэ шалгуураар элссэн магистрантын нэмэлтээр судлах тухайн шинжлэх ухааны чиглэлийн бакалаврын түвшний 12-18 багц цагийн хичээлийг тодорхойлж, магистрын сургалтын төлөвлөгөөний хэсэгт тусгасан байна.

 

2.5.1.38.  Сургуулийн тогтоосон шаардлагыг хангасан бакалаврын түвшний суралцагч тухайн магистрын хөтөлбөрөөс 12 хүртэлх багц цагийн хичээлийг нэмэлтээр судалж болох ба судлах боломжтой хичээлийг сургалтын төлөвлөгөөний хэсэгт зааж өгсөн байна. Суралцагч магистрын хөтөлбөрт элссэн тохиолдолд амжилттай судалсан хичээлийг дүйцүүлэн тооцно.

 

2.5.1.39.  тухайн сургууль ахисан түвшний хөтөлбөрөөр төгсөгчийн Англи хэлний түвшинд тодорхой шаардлага тавих ба хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтын төлөвлөгөөнд 2-3 багц цагийн Англи хэлний хичээлийг сонгон судлах хэлбэрээр тусгаж болно.

 

2.5.2. хөтөлбөрийн суралцахуйн үр дүн ба хичээл хоорондын хамаарлын матриц

 

2.5.2.1. суралцагч хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн алийг нь сургалтын төлөвлөгөөний ямар хичээлээр эзэмшихийг тогтоох зорилгоор хөтөлбөрийн суралцахуйн үр дүн ба сургалтын төлөвлөгөөний хичээл хоорондын хамаарлын матрицыг гаргаж сургалтын төлөвлөгөөний хэсэгт тусгасан байна.

 

2.5.2.2. хамаарлын матрицыг тухайн хичээлээр шинэ мэдлэг эзэмших, өмнөх мэдлэгийг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх, тэдгээрийг суралцахуйн үр дүн байдлаар үнэлэх эсэхийг тодорхойлсон байдлаар, курс курсээр, эсвэл нэгдмэл хэлбэртэй гэх мэт олон төрлөөр гаргаж болно.

 

2.5.3. хичээл хоорондын хамаарлын зураглал

 

2.5.3.1. хөтөлбөр төлөвлөлтийн хэсэгт ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгийн хичээл хоорондын залгамж холбоог илэрхийлсэн зураглал(Flowchat)-ыг заавал тусгасан байна.

 

2.5.4. суралцагчид санал болгох жишиг төлөвлөгөө

 

2.5.4.1. тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд туссан заавал, сонгон судлах хичээлүүдийг хэрхэн суралцах жишиг буюу суралцагчид санал болгох төлөвлөгөөг хичээлийн залгамж холбоо, улирлын ачааллыг харгалзан судлах улирлаар ангилан боловсруулж хөтөлбөрийн төлөвлөлтөд оруулсан байна.

 

2.5.5. төсөл, дадлага, судалгаа, туршилтын төлөвлөлт

 

2.5.5.1. суралцагчийн асуудал шийдвэрлэх, туршилт, судалгаа хийх чадварыг хөгжүүлэх зорилгоор төсөл, туршилт, дадлага, эсвэл үүнтэй адилтгах сургалт, судалгааны ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн лаборатори, дадлагажих газрыг түшиглэн явуулж болох ба хэрхэн зохион байгуулах төлөвлөлтийг хөтөлбөрт тусгасан байна.

 

2.5.5.2. хөтөлбөрийн онцлогоос хамаарч дэд бакалавр, бакалаврын сургалтын төлөвлөгөөний дадлагыг ажлын байранд суурилсан сургалтын хэлбэрээр 20 хүртэл багц цагаар төлөвлөж болно.

 

2.5.5.3. сургууль ажлын байранд суурилсан дадлагын үйл ажиллагааг хөтөлбөрт тусгасан тохиолдолд зохион байгуулах хөтөлбөр боловсруулж мөрдөнө.

 

2.5.6. хичээлийн хөтөлбөр

 

2.5.6.1. хичээлийн хөтөлбөр нь тухайн хичээлийн үндсэн мэдээлэл, суралцахуйн үр дүн, сургалтын арга зүй, үнэлгээний аргачлал болон бусад холбогдох мэдээлэл агуулсан баримт бичиг байна.

 

2.5.6.2. хичээлийн хөтөлбөрт дараах агуулгыг багтаасан байна. Үүнд:

 

1)  Хичээлийн үндсэн мэдээлэл (Хичээлийн нэр, код, багц цаг, хариуцах нэгж, багшийн мэдээлэл, хичээлийн залгамж холбоо, багц цагийн харьцаа, түвшин, судлах улирал гэх мэт)

2)  Хичээлд ашиглах материал (Үндсэн сурах бичиг, нэмэлт ном, материал, цахим сургалтын веб холбоос гэх мэт)

3)  Хичээлийн тодорхойлолт

4)  Хичээлийн зорилго

5)  Хичээлийн агуулга, цагийн хуваарилалт

6)  Хичээлийн суралцахуйн үр дүн

7)  Сургалтын арга зүйн төлөвлөлт

8)  Хичээлийн үнэлгээний аргачлал

9)  Хичээл тавих нэмэлт шаардлага

2.5.6.3. хичээлийн хөтөлбөрт тухайн хичээлээр оюутны эзэмших суралцахуйн үр дүн, тэдгээрийн гүйцэтгэлийн түвшнийг үнэлэх арга, мөн тухайн суралцахуйн үр дүнг эзэмшихэд тохирох сургалтын арга зүйг харилцан уялдаатайгаар тодорхой төлөвлөсөн байна.

 

2.5.6.4. хичээлийн 1 багц цаг нь хуваарьт цагаар хичээллэх болон суралцагчийн бие даан суралцах цагийн нийлбэрээр тодорхойлогдох ба хичээлийн хэлбэр, түвшнээс хамаарч хүснэгт 5-д үзүүлсэн байдлаар төлөвлөнө.

Хүснэгт 5. Хичээлийн багц цагийн задаргаа

Хөтөлбөрийн түвшин

Хичээлийн хэлбэр

Лекц

Семинар/Практик

Лаборатори

Багц цаг

(Хуваарьт цаг +Суралцагчийн бие даан суралцах цаг)

Дэд бакалавр, Бакалавр

16+32

32+16

48+0 эсвэл 32+16

Ахисан түвшин

12+36

24+24

2.5.6.5. хичээлийн суралцахуйн үр дүнгээс хамааран сургалтыг дан лекц, лекц/семинар,  лекц/лаборатори, лекц/семинар/лаборатори хосолсон,  дан семинар, практик эсвэл лаборатори хэлбэртэйгээр төлөвлөж болно.

 

2.5.6.6. бүх шатны сургалтын хөтөлбөрийн төслийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны ажил/семинар, диссертаци зэрэгт зарцуулах 48 цагийн ачааллыг 1 багц цаг гэж үзнэ. Дадлагын 1 багц цагийг дадлагын байранд суралцах 32 цаг, бие даан суралцах 16 цаг, нийт 48 цагаар тооцож төлөвлөнө.

 

2.5.6.7. тухайн сургуульд мөрдөх хичээлийн хөтөлбөрийн ерөнхий загварыг хөтөлбөрийн хороо батална.

 

2.5.7. хавсарга хөтөлбөр

 

2.5.7.1. хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэгж үндсэн хөтөлбөрөөс гадна өөp чиглэлээр зэрэгцэн суралцах xaвcapгa хөтөлбөрийг оюутанд санал болгож болно.

 

2.5.7.2. суралцагч хавсарга хөтөлбөрийг сонгон суралцсан тохиолдолд тусад нь боловсролын зэрэг олгохгүй,  хавсарга хөтөлбөрөөр суралцсаныг гэрчилэх нэмэлт хавсралт олгоно.

 

2.5.7.3. хaвcapгa хөтөлбөрт зориулж шинээр хичээл төлөвлөхгүй бөгөөд сургалтын төлөвлөгөө нь 24-өөс багагүй багц цагийн багтаамжтай, мэргэжлийн суурь, мэргэших түвшний заавал болон сонгон судлах хичээлтэй байна.

 

2.5.7.4. хавсарга хөтөлбөрийг дараах агуулгын хүрээнд боловсруулж сургалтын хөтөлбөрийн "Хөтөлбөрийн төлөвлөлт" хэсэгт тусгасан байна. Үүнд:

1)  Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн;

2)  Сургалтын төлөвлөгөө;

3)  Суралцагчид санал болгох төлөвлөгөө;

4)  Хөтөлбөрт суралцахад тавигдах үндсэн хөтөлбөрийн чиглэл, суралцсан хугацааны голч дүн, багц цаг зэрэг шаардлага:

2.5.7.5. хавсарга хөтөлбөрийг үндсэн хөтөлбөрийн харьяалах нэгж боловсруулж үндсэн хөтөлбөртэй хамт хэлэлцүүлж батлуулна.

 

2.5.8. хамтарсан хөтөлбөр[1]

 

2.5.8.1. тухайн сургууль хамтын ажиллагааны гэрээтэй дотоод, гадаадын эрх бүхий сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай үндсэн хөтөлбөрийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж болно.

 

2.5.8.2. хамтарсан хөтөлбөрийг төлөвлөхдөө үндсэн хөтөлбөрийн агуулгыг өөрчлөхгүйгээр хамтран хэрэгжүүлэх сургууль, байгууллагаас тавих шаардлагыг нэмж тусгах зарчим баримтлана.

 

2.5.8.3. хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг байгууллага хоорондын гэрээгээр зохицуулах ба дараах мэдээллийг гэрээнд тусгасан байна. Үүнд:

  • Хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө;
  • Суралцагчид санал болгох төлөвлөгөө;
  • Хичээлийн дүйцүүлэлт;
  • Элсэгч болон шилжин суралцагчид тавих шаардлага;
  • Төгсөлтийн баримт бичгийн мэдээлэл;
  • Сургалтын төлбөрийн хэмжээ, тэтгэлгийн мэдээлэл;
  • Бусад холбогдох мэдээлэл.

 

2.5.8.4. хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд хамтарсан зэрэг олгох бол төгсөлтийн нэг диплом, дaвxap зэрэг олгох бол байгууллага бүрээс тус тусдаа диплом олгоно.

 

2.5.8.5. дотоодын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд талуудын холбогдох мэдээллийг агуулсан төгсөлтийн нэг диплом олгоно.

 

2.5.8.6. Хамтарсан хөтөлбөрийг үндсэн хөтөлбөрийн харьяалах нэгж боловсруулах ба үндсэн хөтөлбөртэй ижил зарчмаар хэлэлцүүлж батлуулна.

 

2.6.     Хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт

2.6.1. сургалтын хөтөлбөрийг үнэлж тасралтгүй сайжруулах үйл ажиллагаа чанарын менежментийн PDCA цикл эсвэл үүнтэй адилтгах арга аргачлалд үндэслэсэн байна.

2.6.2. сургалтын хөтөлбөрийг үнэлж, сайжруулах үйл ажиллагааг дараах хоёр түвшинд хэрхэн зохион байгуулах төлөвлөлтийг хөтөлбөрт тусгана. Үүнд:

 

  • Хөтөлбөрийн үнэлгээ: Хөтөлбөрийн шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдэд үнэлгээ хийж тасралтгүй сайжруулах;

 

  • Суралцахуйн үр дүнгийн үнэлгээ: Хөтөлбөрийн зорилго, зорилт, хөтөлбөрийн суралцахуйн үр дүн болон хичээлийн суралцахуйн үр дүнг гүйцэтгэл буюу хүрсэн түвшин талаас нь үнэлж, тасралтгүй сайжруулах.

 

Хөтөлбөрийн үнэлгээний төлөвлөлт:

2.6.3. хөтөлбөр хариуцаж байгаа тэнхим, нэгж хөтөлбөрийн чанар, ахиц дэвшлийг тодорхойлох зорилгоор 2 жил тутамд өөрийн үнэлгээ хийнэ.

2.6.4. өөрийн үнэлгээ хийх зорилгоор өгөгдөл цуглуулах,  боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлан бэлтгэх, холбогдох нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх үйл ажиллагааг хүснэгт 6-д үзүүлсэн жишиг загварт үндэслэн хэрхэн зохион байгуулах төлөвлөлтийг хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгасан байна.

Хүснэгт 6. Хөтөлбөрийн үнэлгээний жишиг загвар

д/д

Үнэлэх агуулга

Үнэлгээний арга

Үнэлгээний шалгуур

1

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Санал асуулгад суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ

Зорилтот түвшинд хүрсэн эсэх

 

2

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн шууд үнэлгээ болон санал асуулгад суурилсан шууд бус үнэлгээ

3

Хичээлийн суралцахуйн үр дүн

Хичээлийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн шууд үнэлгээ болон санал асуулгад суурилсан шууд бус үнэлгээ

4

Хөтөлбөрийн сургалтын арга зүй

Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гүйцэтгэл, баримт, нотолгоонд суурилсан үнэлгээ

 

Хөтөлбөрт тусгасан төлөвлөлт, шаардлагын хүрсэн түвшин, хэрэгжилтийн хувь

5

Хөтөлбөрийн төлөвлөлт

6

Хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт

7

Сургалтын орчны шаардлага

8

Хөтөлбөр хэрэгжүүлэх багшид тавих шаардлага

9

Элсэгч, төгсөгчид тавих шаардлага

2.6.5. хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, холбогдох нотлох баримтыг хөндлөнгийн чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн зорилгоор ашиглаж болно.

Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний төлөвлөлт:

2.6.6. суралцахуйн үр дүнгийн үнэлгээгээр хөтөлбөрийн зорилго, зорилт болон хөтөлбөр ба хичээлийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн түвшнийг үнэлнэ.

2.6.7. шууд бус үнэлгээ болох хичээлийн, төгсөх оюутны, төгсөгчийн, ажил олгогчийн гэх мэт санал асуулгаар хөтөлбөрийн зорилго, зорилт болон хөтөлбөр ба хичээлийн суралцахуйн үр дүнд гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ.

2.6.8. явцын сорил, тест, бие даалтын ажил, курсын ажил, төсөл, лабораторийн ажил, улирлын шалгалт, дипломын төслийн гүйцэтгэлийг үнэлэх шууд үнэлгээний аргаар хөтөлбөр ба хичээлийн суралцахуйн үр дүнд гүйцэтгэлийн буюу хүрсэн түвшний үнэлгээ хийнэ.

2.6.9. хүснэгт 7-д үзүүлсэн шууд ба шууд бус үнэлгээний жишиг загварт үндэслэн суралцахуйн үр дүн бүрийг үнэлэх арга, үнэлгээний давтамж, зорилтот түвшин болон бусад холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй тодорхойлсон суралцахуйн үр дүнгийн үнэлгээний төлөвлөлтийг хөтөлбөрт тусгасан байна.

Хүснэгт 7. Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний жишиг загвар

д/д

Үнэлгээний

төрөл

Үнэлгээний аргууд

Үнэлэх суралцахуйн үр дүн

Үнэлгээний давтамж

1

Шууд бус

Ажил олгогчоос авах санал асуулга

Хөтөлбөрийн зорилго, зорилт/ Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

2 жил тутам/

1 жил тутам

2

Төгсөгчөөс авах санал асуулга

3

Төгсөх суралцагчаас авах санал асуулга

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Жил тутам

4

Хичээл судалсан суралцагчаас авах санал асуулга

Хичээлийн суралцахуйн үр дүн

Улирал тутам

6

Шууд

үнэлгээ

Гүйцэтгэлийн үзүүлэлт ашигласан үнэлгээ

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

2 жил тутам

7

Хичээлийн суралцахуйн үр дүн

Улирал тутам

2.7.     Сургалтын орчны шаардлага

2.7.1. тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын материаллаг болон материаллаг бус орчинд тавих шаардлагыг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шалгуур шаардлагад нийцүүлэн тодорхойлж сургалтын хөтөлбөрт тусгасан байна.

 

2.7.2. тухайн хөтөлбөрийн сургалтын орчин нь 2.7.1-д заасан шаардлагад хэр нийцэж байгааг тогтоох зорилгоор сургалтын орчны бодит үзүүлэлтийг дараах агуулгын хүрээнд тодорхойлж сургалтын хөтөлбөрт хавсралт байдлаар тусгана. Үүнд:

a)  Сургалт явуулах хичээлийн байр, анги танхимын үзүүлэлтүүд, ашиглах техник хэрэгслийн судалгаа;

b)  Сургалт, судалгааны зориулалттай лаборатори, туршилтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний судалгаа;

c)  Сургалт, судалгаанд ашиглах компьютер, программ хангамжийн судалгаа;

d)  Сургалт судалгаанд ашиглах ном, сурах бичиг, бусад цахим эх үүсвэрийн судалгаа;

e)  Сургуулийн интернэтийн орчин, сургалтын удирдлага мэдээллийн систем, онлайн сургалтын платформ, цахим хичээлийн материал;

f)    Сургууль дээр болон үйлдвэр, аж ахуйн газрыг түшиглэсэн дадлага, туршилт хийх бааз, урлан;

g)  Бусад нэмэлт мэдээлэл.

2.7.3. хөтөлбөрийн сургалтын орчныг 2.7.1-д тодорхойлсон шаардлагад бүрэн нийцүүлэх зорилгоор тогтмол шинэчлэн сайжруулах шаардлагатай бөгөөд 2.7.2 заалтын дагуу боловсруулсан хавсралт мэдээллийг жил бүр шинэчилж байна.

 

2.8.     Хөтөлбөр хэрэгжүүлэх багшид тавих шаардлага

 

2.8.1. сургуулийн багшийн албан тушаал профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн зэрэглэлтэй байх ба дэд бакалавр, бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэх багш магистр болон түүнээс дээш зэрэгтэй, ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн багш докторын зэрэгтэй байна.

 

2.8.2. тухайн хөтөлбөрийн семинар, дадлага, лабораторийн хичээлийг тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн, зөвлөх, дадлага, туршлагатай мэргэжилтэн удирдаж явуулж болно.

 

2.8.3. багш нийт сургалтын цагийн 60 доошгүй хувийг үндсэн хөтөлбөрийн мэргэжлийн суурь болон мэргэших хичээлээр гүйцэтгэсэн бол тухайн хөтөлбөрийн багш гэж үзнэ.

 

2.8.4. багш 1 улиралд 3-аас, жилд 6-аас илүүгүй хичээл дэд бакалавр, бакалаврын болон ахисан түвшинд зааж болно.

 

2.8.5. тухайн дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрийн мэргэжлийн суурь болон мэргэших хичээл заах  4-өөс доошгүй, ахисан түвшний хөтөлбөрийн 2-оос доошгүй үндсэн багштай байна.

 

2.8.6. хөтөлбөрийн мэргэжлийн суурь болон мэргэших хичээлийн 20 хүртэл хувийг шаардлага хангасан гэрээт багшаар заалгаж болно.

 

2.8.7. сургууль тухайн сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн хөгжлийг хангах журмыг баталж, хэрэгжүүлнэ.

 

2.8.8. энэхүү нийтлэг шаардлагын 2.8.1-2.8.7-д заалтад нийцүүлэн тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшид тавих шаардлагыг дэлгэрэнгүй тодорхойлж хөтөлбөрт тусгана.

 

2.8.9. тухайн хөтөлбөрийн багшлах бүрэлдэхүүн 2.8.8-д заасан багшид тавих шаардлагыг хэр хангаж байгааг дараах агуулгын хүрээнд тодорхойлж хөтөлбөрт хавсралт байдлаар тусгана. Үүнд:

 

  1. Тухайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшлах бүрэлдэхүүний боловсрол, мэргэжлийн чадамж (Мэргэжлийн чиглэл, боловсролын түвшин, ажилласан жил, мэргэжил дээшлүүлсэн байдал гэх мэт);
  2. Багш нарын сургалт, судалгааны чиглэлүүд (Заах хичээл, судалгааны ажлын чиглэл гэх мэт);
  3. Бусад шаардлагатай мэдээлэл.

 

2.8.10.   хөтөлбөр хэрэгжүүлэх багшлах бүрэлдэхүүнийг 2.8.8-д тодорхойлсон шаардлагад нийцүүлэх зорилгоор тогтмол чадавхжуулах ба 2.8.9-д заасан хавсралт мэдээллийг жил бүр шинэчилж байна.

 

2.9.     Элсэгч, төгсөгчид тавигдах шаардлага

2.9.1. дэд бакалавр, бакалаврын сургалтын хөтөлбөрийн элсэгч, төгсөгчид тавих шаардлагыг төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан жишиг журамд нийцүүлэн тодорхойлж сургалтын хөтөлбөрт тусгана.

2.9.2. ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн элсэгч, төгсөгчид тавих шаардлагыг сургуулийн дотоод журмаар зохицуулж, хөтөлбөрт тусгасан байна.

2.9.3. хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлагыг дараах агуулгын хүрээнд тодорхойлсон байна. Үүнд:

 

  • Өмнөх боловсролын түвшин, чиглэл;
  • Элсэлтийн шалгалтын чиглэл, үнэлгээ;
  • Хөтөлбөрийн онцлогыг тусгасан бусад шаардлага (мэргэжлийн уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, хувь хүний хөгжил, төлөвшил, мэдлэг, чадвар гэх мэт).
  • Бусад шаардлага

 

2.9.4. Хөтөлбөрийн төгсөгчид тавигдах шаардлагыг дараах агуулгын хүрээнд тодорхойлсон байна.Үүнд:

 

  • Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн;
  • Багц цагийн болон багц цагийн бус шаардлага;
  • Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг эзэмшсэн түвшин;
  • Хөтөлбөрийн онцлогыг тусгасан бусад шаардлага.

 

2.9.5. Дээд боловсролын сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн судалгааны ажлын үр дүн, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтыг багц цагт тооцож болно.

Гурав. Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын нийтлэг шаардлага

Сургуулийн хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалтын дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.     Дээд боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг орц, үйл явц, хүрсэн үр дүн талаас нь төлөвлөсөн, хэрэгжүүлсэн, үр дүнд хүрсэн хөтөлбөр гэж тодорхойлон тэдгээрийн хоорондох чанарын зааг ялгааг багасгахад чанарын баталгаажуулалтын тогтолцоо, үйл ажиллагааг чиглүүлсэн байна.

 

3.2.     Чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг гадаад(хөндлөнгийн байгууллагын үнэлгээ, магадлан итгэмжлэл гэх мэт) ба дотоод чанарын баталгаажуулалт(сургууль доторх) гэсэн хоёр төрлөөр, тодорхой давтамжтайгаар, тасралтгүй хэрэгжүүлнэ.

 

3.3.     Эрэлттэй, тэргүүлэх, багшийн болон анагаах ухааны мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрт үндсэн магадлан итгэмжлэл, шинээр нээж байгаа сургалтын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл заавал хийлгэсэн байна. Бусад хөтөлбөрийн хувьд магадлан итгэмжлэл сайн дурын боловч хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор магадлан итгэмжлэлд хамруулах бодлого баримтлана.

 

3.4.     Хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээг дотоод, гадаадын мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоо, төлөөллийн бусад байгууллагаар эсхүл сургуулийн түвшний үнэлгээний багаар тодорхой давтамжтайгаар тогтмол хийлгэж хэвшсэн байна.

 

3.5.     Магадлан итгэмжлэл болон хөндлөнгийн үнэлгээ хөтөлбөрийн түвшинд хийгдэх бөгөөд магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу эсхүл 2.6-д заасан төлөвлөлтийн дагуу өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтад тулгуурлан хийгдэнэ.

 

3.6.     Дотоод чанарын баталгаажуулалт (ДЧБ) нь тухайн хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл хийлгэсэн эсэхээс үл хамаарч тогтмол хийгдэх чанарын баталгаажуулалтын үндсэн үйл ажиллагаа байна.

 

3.7.     ДЧБ-ыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах (РDCA) цикл эсвэл үүнтэй төстэй арга аргачлалд үндэслэн, хичээл болон хөтөлбөрийн түвшинд үнэлгээ хийж, тасралтгүй сайжруулах байдлаар хэрэгжүүлнэ.

 

3.8.     Сургууль ДЧБ хариуцсан нэгжтэй байх ба тус нэгж нь сургууль дотор чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, удирдлагаар хангах, чанарын стандарт тогтоох, мөрдүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг хариуцна.

 

3.9.     Тухайн сургууль хөтөлбөрийн ДЧБ-тай холбоотой нарийвчилсан журмыг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

3.10.   ДЧБ-ын үйл ажиллагаагаар хүснэгт 8, 9, 10-д үзүүлсэн гүйцэтгэлийн үзүүлэлтийн дагуу хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт, хүрсэн үр дүнг тогтмол үнэлж хүрсэн үр дүнг тодорхойлон, тасралтгүй сайжруулдаг байна.

 

Хүснэгт 8. Хөтөлбөрийн боловруулалтын чанарыг үнэлэх

гүйцэтгэлийн үзүүлэлтүүд

д/д

Гүйцэтгэлийн үзүүлэлт

1

Хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагад заасан бүрэлдэхүүн хэсгүүдийг бүрэн боловсруулсан байдал

2

Хөтөлбөрийн боловсруулалтад оролцогч талуудыг хамруулж тэдний санал зөвлөмжийг тусгасан байдал

3

Хөтөлбөрийг гадаад дотоодын ижил төстэй хөтөлбөртэй харьцуулан дүн шинжилгээ хийсэн байдал

4

Хөтөлбөрийн зорилго зорилт, суралцахуйн үр дүнгийн үйлийн түвшнийг тогтоон, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлсон байдал

5

Сургалтын төлөвлөгөөг нийтлэг шаардлагад нийцүүлсэн байдал

6

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн ба сургалтын төлөвлөгөөний хичээл хоорондын хамаарлын матрицыг оновчтой тодорхойлсон байдал

7

Хичээлийн суралцахуйн үр дүнгийн үйлийн түвшнийг тодорхойлж, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлсон байдал

8

Хөтөлбөрийн сургалтын арга зүйг хичээлийн хөтөлбөрт тусгасан байдал

9

Хичээлийн суралцахуйн үр дүн, сургалтын арга зүй, үнэлгээний аргыг харилцан уялдаатай тодорхойлсон байдал

10

Хөтөлбөр ба суралцахуйн үр дүнгийн үнэлгээний төлөвлөлтийг хөтөлбөрт тусгасан байдал

11

Сургалтын орчин, багш, элсэгч, төгсөгчид тавих шаардлагыг оновчтой тодорхойлсон байдал

 

Хүснэгт 9. Хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн чанарыг үнэлэх

гүйцэтгэлийн үзүүлэлтүүд

д/д

Гүйцэтгэлийн үзүүлэлт

1

Элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэлийн хувь

2

Тухайн хөтөлбөрийн авьяаслаг элсэгчийн тоо

3

Тусгай хэрэгцээт суралцагчид зориулан зохион байгуулсан үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хувь

4

Хичээлийн хөтөлбөрт тусгасан сургалтын арга зүйн хэрэгжилтийн хувь

5

Сургуулийн утасгүй интернэт сүлжээний хамрах хүрээ, хурд

6

Цахим хэлбэрээр зохион байгуулсан хичээлийн тоо

7

Цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан хичээлийн тоо

8

Англи хэл дээр хичээл заасан үндсэн багшийн тоо

9

Англи хэл дээр заасан хичээлийн тоо

10

Тухайн хөтөлбөрөөр суралцаж буй гадаад оюутны тоо

11

Сургалтад ашиглаж байгаа анги танхим, техник хэрэгслийн хүрэлцээ, шаардлагад нийцсэн байдал

12

Туршилт, судалгааны лабораторийн хүрэлцээ, үзүүлэлт, ашиглалтын түвшин

13

Хичээлийн хөтөлбөрт туссан үндсэн сурах бичгийн хүрэлцээ, ашиглалтын түвшин

14

Тухайн хөтөлбөрийн иж бүрэн цахим хичээлийн тоо

15

Цахим сургалтын платформын хөгжүүлэлт, ашиглалтын түвшин

16

Тухайн хөтөлбөрийн доктор зэрэгтэй багшийн эзлэх хувь

 

Хүснэгт 10. Хөтөлбөрийн хүрсэн үр дүнг үнэлэх

гүйцэтгэлийн үзүүлэлтүүд

д/д

Гүйцэтгэлийн үзүүлэлт

1

Магадлан итгэмжлэгдсэн байдал

2

Хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байдал

3

Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшин

4

Хөтөлбөрийн зорилго, зорилтын гүйцэтгэлийн түвшин

5

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн түвшин

6

Хичээлийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн түвшин

7

Ажил олгогч, төгсөгч, төгсөх оюутны санал асуулгаар тодорхойлсон хөтөлбөрийн зорилго, зорилт,  суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн түвшин

8

Тухайн хөтөлбөрийн хугацаандаа төгссөн суралцагчийн эзлэх хувь

9

Тухайн хөтөлбөрөөр төгсөгчдийн мэргэжлийн дагуу ажил эрхлэлтийн хувь

10

Сургалтын орчинд тавих шаардлагын гүйцэтгэлийн түвшин

11

Багшид тавих шаардлагын гүйцэтгэлийн түвшин

12

Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ тогтоох шалгуур үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийн хувь

---oOo---


[1] Хамтарсан хөтөлбөр гэж нийт багц цагийн 25-аас багагүй хувийг аль нэг талд судлуулахаар тусгасныг ойлгоно.