A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр

Дугаар А/216

БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичгийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичгийн жагсаалтыг мөрдөн хэрэгжүүлж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Довчинсүрэн)-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Т.Гантогтох)-т даалгасугай.

4.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙДХ.БОЛОРЧУЛУУН