- Нүүр
- Сайдын тушаал
- ИМПОРТЛОХ ХУУРАЙ СҮҮНИЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар А/227
ИМПОРТЛОХ ХУУРАЙ СҮҮНИЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Монгол Улсад импортлох хуурай сүүний тоо хэмжээний тухай" 2024/001 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2025 оны эхний хагас жилд багтаан импортлох хуурай сүүний тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.
2.Стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ын дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэг (Д.Довчинсүрэн)-т даалгасугай.
3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.
САЙДХ.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх