- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 04 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A